Шоронгоос суллагдсан даруйдаа бусдыг залилж 150 сая төгрөг аваад зугтаажээ
Солонгос улсыг зорих гэсэн иргэд 150 сая төгрөгөө Д.Саран гэх эмэгтэйд залилуулсан талаараа өнөөдөр хохирогчид мэдээлэл хийлээ.

Хохирогчдын ярьж буйгаар мөнгө залилсан Д.Саран нь “Кореа хаппи”  гэдэг байгуулж, түүнийгээ туршлагатай том компани гэж рекламдсан. Толгой компаниасаа салбарлаж үйл ажиллагаа явуулж байгаа. Эзэн нь Уранчимэг гэж хүн байгаа. Солонгос руу групп аялалаар хүмүүсийг гаргадаг гэсэн. Манай компанийн эхний ээлжийн хүмүүс 2018 оны эхээр 25 хүн явснаас 20-иод хүн нь ирсэн байна. Хоёрдугаар ээлжийн хүмүүс нь зургадугаар сард явна. Та нартай манай компанийн захирлын охин хэлмэрч хийж явна. Үйчилгээ нь 6 сая төгрөг болно. Урьдчилгаа 3 саяыг нь банкаар авна. Банкаар гүйлгээ хийсэн мөнгөө нотаритоор баталгаажуулна. Манайх бол туршлагатай компани гэж хэлсэн болохоор нь бид итгэж эхний ээлжийн 25 хүн тус бүр 3 сая төгрөгөө хураалгаж банкаар гүйлгээ хийн компанийн дансанд оруулж нотаритоор баталгаажуулсан.

Тэгээд эхний 25 хүнээ явуулаагүй байж дахин нэмж хүн бүртгээд байхаар нь мөнгөө өгсөн иргэд “Бид нарын виз юу болсон бэ, яагаад явуулахгүй байгаан” гэж дээрх компанийн хоёр ажилтнаас асуухад “Солонгосын Элчин сайдын яам ачаалал ихтэй байгаа учраас хойшилж байна. Долдугаар сарын 05 хүртэл хүлээгээрэй” гэж хэлжээ.

Ингэж худлаа хэлж явсаар сүүлдээ тэдний арга барагджээ. Ингээд залилангийн шинжтэй болоод ирэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгчээ.
 
Улмаар ажилчдаас нь Д.Саран гэгч эмэгтэйн регистрийн дугаарыг авч гүүглээр шүүтэл shuukh.mn сайтад  2003 онд хойш залилан хийж байсан тухай нь гарч иржээ. Залилангийн хэргээр 2012 онд 23 жилийн хорих ял авч хоригджээ. 

Гэвч түүнийг энэ оны гуравдугаар сард төрсөн дүү нар нь хорихоос батлан даалтаар гаргаж авчээ.

Тэрбээр батлан даалтаар гарч ирэнгүүтээ ийнхүү дээрх хуурамч компанийг байгуулан бусдыг Солонгос улс руу гаргаж өгнө хэмээн залилж мөнгийг нь аваад ор сураггүй алга болжээ.

Хохирогчид шүүх, прокурорын байгууллагад гомдолтой байна. Ийм залилан хийсэн хүнийг суллаж, гадуур нөгөөх нь залилан хийгээд яваад байгаад гомдож байна. Тэр хамсаатан Уранчимэг нь ч мөн залилангийн хэрэг хийж байсан хүн юм билээ гэв. 

Одоогоор энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-24 05:20:35
    zuragii ni tavih heregtei
    202.21.118.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-23 06:04:40
    Нэг ийм хүн хогнуудыг цаазаар авахсан
    202.9.42.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-23 02:35:36
    манайхаан хэнд ч юун ч битгий итгэж байлдаа өнөөгийн нийгэм цаг үе ийм байхыг шаардаж байна шүү дээ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах