Алга болсон таван настай охиныг эсэн мэнд олжээ
Энэ сарын 19-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Ширээ нурууны нутаг гэдэг газраас 5 настай эмэгтэй Э нь ор сураггүй алга боллоо гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газрын 82 алба хаагч, 10 автомашин, орон нутгийн 24 иргэн, нийт 106 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид өчигдөр орой 21.00 цагт уг хүүхдийг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • К 2018-08-22 04:04:15
    Хүний наймаа гэдэг нь тодорхой байхад манайхан төр засаг онц байдал зарлаач.Монголын ирээдүйг хамгаалах үүрэг гэж байна уу.