Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Наймдугаар сарын 15-д гаргаад л оюутнууд хөдөөнөөс орж ирдэг. Тэр дундаа энэ жил оюутан болж байгаа шинэ оюутнууд ээж аавыгаа дагуулж эрт орж ирдэг уламжлалтай билээ.
Яагаад гэвэл сургууль соёлдоо бүртгүүлэх гэж эрт ирж байгаа нь тэр.
Тэгвэл энэ өдрүүд хувийн сургуулиудын үйл ажиллагаа их идэвхжсэн харагдана. Хаана л реклам сурталчилгаа харагдана хувийн их, дээд сургуулиудын “Элсэлт авч байна” гэж сургуулиа зад рекламдсан зарын самбарууд олонтаа харагдана.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг буюу 22-ын товчооноос нэлээд цаана зам дээр “Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль Брэндээр оюунаа гоёцгооё” гэсэн том цагаан самбар байна. Дээр нь элсэлтийн албаны утсаа биччихжээ бас.
Үнэндээ энэ сургуулийн товчилсон нэр нь иргэдийг их төөрөгдөлд оруулдаг. Ялангуяа хөдөөнийхөн Монгол Улсын их сургууль гэж ойлгодог. Зарим нь бүр салбар сургууль нь юм билээ гэж хоорондоо мэдэмхийрч ярьж байхыг нь сонсч байв. Үнэхээр мэдэхгүй хүмүүс бол МУИС юм байна гээд л сонголтоо хийх нь байна шүү дээ.
Арай ч дээ хувийн сургуулийг улсын сургуультай хольж хутгаж андуурч боломгүй юм. Бас болоогүй хөдөө орон нутгаар элсэлт авахдаа худлаа хэлж, элсэгчдийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулдаг гэсэн шүү.
Гэтэл дээрх сургууль Монголын үндэсний брэнд их сургууль гээд өөрсдийгөө дөвийлгөж рекламдаад байх юм.
Үнэн хэрэгтээ бол 76 жилийн түүхтэй Монгол Улсын их сургууль брэнд баймаар юм даа. Уг сургуулийг брэнд гэдэгтэй хэн ч маргахгүй ээ.
МУИС бол түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн зургаан их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулсан яах аргагүй манай дээд боловсролын өлгий болсон сургууль шүү дээ. Тиймээс ч үеийн үедээ брэнд байх ёстой.
Гэвч Монголын Үндэсний Их сургууль гэх хувийн сургууль “МҮИС брэндээр оюунаа гоёцгооё” гэх увайгүй сурталчилгаа цацаж, ирээдүйн сонголтоо хийх чухал үе дээрээ яваа залуусыг, мөн эцэг эхчүүдийг хулхидаж төөрөгдөлд оруулж байгаа нь үнэхээр харамсалтай.

Бас болоогүй, хүрээгээ тэлж хэдэн давхар том байр барьж байгаа юм. Хамгийн гол нь хэдэн давхар байр барьж хөрөнгө мөнгөтэйгээ гайхуулах биш, хүлээн зөвшөөрөгдсөн төгсөгчдийг гаргах нь чухал.
Дөрвөн жил мөнгө төгрөгөө төлж сурчихаад ажлын байран дээр гараад ажил ч үгүй байвал бас хэцүү биз дээ.
МҮИС гэх сургуулийн үүх түүхийг харвал 1998 онд 146 оюутантайгаар Чандмань-Эрдэнэ коллеж нэртэйгээр байгуулагдаж байжээ.
2002 онд Монголын Үндэсний коллеж, 2004 онд МҮДС болж, 2012 оны наймдугаар сард МҮИС болон улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа юм. Гол нь энэ үеэс эхлээд олон улсад Монгол Улсын Их Сургуулийн адилаар “The National University of Mongolia” гэсэн англи нэршилийг ашиглах болсон нь, 76 жилийн түүхтэй МУИС-ийн гадаад харилцаанд шууд сөрөг нөлөөллүүдийг үзүүлж байгаа юм.
Ямартаа л МУИС-руу гадаад орнуудаас ирж байгаа албан бичгүүд нөгөөх МҮИС гэх нэртэй хувийн сургуульд андуурагдан хүргэгдсэнээс болж, МУИС-ийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байх болсон гэдгийг тус сургуулийнхан хэлж байсан юм.
Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх гээд улсынх нь тэргүүлэгч сургууль хичээн зүтгээд байхад МҮИС гэх нэршилийг нь булааж авчихаад, ичихгүй Брэнд гэж өөрсдийгөө сурталчилж байгаа МҮИС гэх сургуультай хариуцлага ярих цаг болсон баймаар юм юмдаа.
Уг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т “… аж ахуй эрхлэгчийн нэр, …-ыг хуулбарлах”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.”, 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно” зэрэг хэд хэдэн заалтыг зөрчсөн гэдгийг нь зөндөө хэлдэг ч, “Энигма” компанийн харьяа МҮИС гэх сургууль даварсан чигээрээ байсаар байна.
МУИС-ийн захирал энэ асуудлаар үе үеийн салбарын сайдад үгээ хэлж байсан удаатай.
Тэрбээр “МУИС-тай холбогдолтой нэг асуудал нь МҮИС болчихоод байна. Үндэсний гэдэг тодотголтой статусыг Боловсролын яам 2011 онд олгосон. Ингэхдээ ямар ч ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргуулаагүй, шууд л шийдвэр гаргасан байдаг. Энэ асуудлын дагуу шүүхээр яваад дийлэхгүй байна. Шийдвэр гаргасан хүн нь Боловсролын сайд учир үүнийг хүчингүй болгож, зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол МУИС-ийн нэр хүнд, гадаад дотоод харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудлыг шинэ сайд маань анхааралдаа авч, шийдвэрлэх тал дээр санаачилга гаргаж ажиллана гэж найдаж байна” гэж Г.Чулуунбаатарыг сайд байхад нь хэлж байсан юм.
Харин сайд удалгүй суудлаасаа бууж оронд нь Ц.Цогзолмаа ирсэн учраас дээрх асуудалд анхаарах зүйтэй болов уу. Тэгээхр МҮИС гэх хувийн сургуулийг улсын их сургуулиасаа салгаж, хариуцлага тооцох хэрэгтэй байна шүү.
О.Сайхан
Оллоо.mn