Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” сэдэвт семинар ШУА-ийн 303 тоотод болно.

09:00 цагт: “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн Корпорэйт Конвеншн Центрийн 5 давхарын Улаанбаатар хурлын танхимд болно.

09:00 цагт: Төв аймгийн Заамар сумын малчид Ашигт малтмал газрын тосны газрын гадаа жагсаж, шаардлага хүргүүлнэ.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.​​​​​​

10:00 цагт: Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Пакистанд ноос бэлтгэл, үйлдвэрлэлийг сайжруулсан туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж” олон улсын сургалт Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яаманд болно.

10:00 цагт: 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн Төвд мэдээлэл хийнэ.

15:00 цагт: “Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний VIII форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт МУИС-ийн шинэ номын сангийн 302 тоотод болно.

15:00 цагт: MN хэвлэл мэдээллийн төвд “БНСУ руу 2018 оны 06 дугаар сарын 05-нд явах гурван сарын групп аялалдаа бүртгэж байна' гэсэн зараар Солонгос улсыг зорих гэсэн 50 хүн нийт 150,000,000 сая төгрөгөө Д.Саран гэх хүнд залилуулсан талаар хохирогч иргэд мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.