Алга болсон таван настай охиныг эрэн хайж байна
Дархан-Уул аймгийн Ширээ нурууны нутаг гэдэг газар тус сумын харьяат таван настай охин гэрээсээ гараад ор сураггүй алга болоод хоёр хонож байна.

Охины ар гэрийнхэн аймгийн Онцгой байдлын газарт хандаж эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Эрлийн багийнхан охиныг  Хараа голын усанд живсэн байж болзошгүй  гэж үзэн Орхон сумын Бүрэн толгой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хараа голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эцэг эхчүүдийн анхаарал хараа хяналт сул байгаагаас болж хүүхдүүд алга болох усанд осолдож эндэх тохиолдол гарсаар байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.