Оюутны дотуур байрны үнэ НЭГ САЯ төгрөгт хүрчээ

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд хот хөл, хөдөлгөөн ихтэй байна. Учир нь сургуульдаа яарсан хүүхдүүдээс гадна хүүхдээ оюутны байранд суулгахаар ирсэн орон нуггийн иргэд сургуулийн гадаа, оюутны байрны үүдэнд дугаарлаж харагдана. Хөдөө, орон нутгийн оюутнуудын хувьд амьдрах байр юу юунаас илүү чухал. Тиймээс төрийн өмчийн их, дээд сургуулиудын оюутны байр хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн эсэхийг сурвалжиллаа.


“1000 ОЮУТНЫ БАЙР” САРЫН 85 МЯНГАН ТӨГРӨГ АВНА


Нийслэл хотод дотуур байрны төлөөх өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ. Хүүхдээ оюутны байранд оруулах хүсэлтэй эцэг эхчүүд их, дээд сургуулиудын гадна дугаарлаж, таньдаг мэддэг багш нарыг царайчилж, учир шалтгаанаа тоочих нь энүүхэнд. Учир нь орон нутгаас ирж буй хүүхдүүдийн ихэнх нь хотод амьдрах байр сууц хомс учир сургуулийнхаа дотуур байрыг барааддаг. Гэвч хүссэн бүхэн орж чадахгүй. Хэрэв байргүй хоцорвол хажуу өрөө түрээслэх шаардлага тулгарна. Эсвэл жилийн чөлөө авна. Тэгэхээр дотуур байрны төлөө ийнхүү хонон өнжин дугаарлахаас өөр аргагүй.

Нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд 44 оюутны байр бий. Эдгээр байранд нийт 15 мянган оюутан хамрагдах боломжтой. Энэ нь нийт оюутны зөвхөн 10 хүрэхгүй хувийг эзэлж байна.

Бидний дараагийн очсон газар бол “1000 оюутны байр”. Өнгөрсөн жил ирэхэд будаг нь халцарсан, хонгил нь хүйтэн эль хуль орчин намайг угтсаныг санаж байна. Харин энэ удаад засвар хийж байгаа бололтой. Энд тэндгүй шуудайтай цемент, будаг харагдана. Энэ байрыг зургаан жилийн өмнө барьсан юм. Хэдийгээр төрийн хэвшлийн 22 их, дээд сургуулийн оюутан энд “амьдрах” учиртай ч МУБИС-ийн харъяанд байдаг учир ихэнх хувийг нь тус сургуулийн оюутнууд эзэлдэг аж. Засвар хийж байгаа учир удирдлагууд нь байхгүй байна гэсээр үйлчлэгч эмэгтэй биднийг угтсан юм. Тэрээр “Манай оюутны байр жил бүр ачаалал ихтэй байдаг. Нэг өрөөнд дөрвөн оюутан амьдардаг. Сарын төлбөр нь 85 мянган төгрөг. Найман оюутны дунд нэг гал тогоо, ариун цэврийн өрөөтэй” гэв. Тус байр энэ сарын 25-наас эхлэн оюутнуудаа бүртгэж эхлэх аж. Харин МУБИС-ийн оюутны нэгдүгээр байр 400 хүний багтаамжтай аж. Мөн л засварын ажил хийгдэж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
 

ИЗОУИС ОНЦ СУРВАЛ ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛДӨГ


Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй Монголын хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг бол ИЗОУИС билээ. “Чингис Сосэ” сургуулийн хажууханд байрлах гурван давхар оюутны байраар орлоо. 270 хүний багтаамжтай тус байр харьцангуй тохилог юм. Наран тал руу харсан цэлгэр цонхтойгоос гадна амралт, уулзалтын өрөөг тусад нь гаргажээ. Мөн оюутнуудад зориулсан бяцхан номын сантай. Энэ байранд амьдардаг гуравдугаар дамжааны оюутан Б.Анхтуяа “Би хоёр дахь жилдээ дотуур байранд амьдарч байна. Манай байр их тохилог. Бид чөлөөт цагаараа спортоор хичээллэх боломжтойгоос гадна цахим ертөнцөөс мэдээлэл хайх бүх боломжийг олгосон. Мөн онц сурсан тохиолдолд оюутны байрны төлбөрөөс хөнгөлдөг. Миний хувьд 450 мянган төгрөг төлж байгаа” гэсэн юм.

Тус сургуулиас гараад ирээдүйн алтан гартнууд, авралын дээд эмч нарыг бэлтгэдэг АШУҮИС-ийг зорьсон юм. 400 хүний хүчин чадалтай тус байрны жилийн төлбөр нь 550 мянган төгрөг байв. Харин ирээдүйн урлагийн янжинлхамуудыг бэлтгэдэг СУИС-ийн хувьдурчадварын шалгалт явагдаж буй учир хөл хөдөлгөөн ихтэй биднийг угтсан юм. Тус сургуулийн оюутны байранд амьдрах хүсэлтэй оюутнууд эхлээд өргөдөл бичдэг юм байна. Сургалтын алба өргөдөлтэй танилцаад хэнийг байранд амьдруулахаа шийлдэг гэж байв. Харин төлбөрийн хувьд орны тооноос хамаарч 500 мянган төгрөгөөс эхэлдэг аж. Хэрэв ганцаараа амьдрах хүсэлтэй бол дотроо ариун цэврийн өрөөтэй өрөө өөрийн сургуулийн оюутанд 1.1 сая, бусад сургуулийн оюутан 1.3 сая төгрөг юм байна.
 

ХААИС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ ЖИЛИЙН ТӨЛБӨР 550 МЯНГА


Бидний дараагийн зогсоол ХААИС байсан юм. Тус сургуулийн хувьд гурван дотуур байртай. Шинээр баригдсан байр нь 650 мянган төгрөгийн төлбөртэй аж. Тус байраар орлоо. Хичээл эхлээгүй ч хөл хөдөлгөөн ихтэй байв. Учир нь ХААИС аль хэдийнэ байранд амьдрах оюутнуудаа бүртгээд эхэлжээ. Байрны хувьд үнэхээр тохилог юм. Шинэ учраас цэвэрхэн. Нэг өрөөнд дөрвөн хүүхэд амьдрах зохион байгуулалттай аж.

Дотуур байранд хүүхдээ суулгахаар бүртгүүлж буй Төв аймгийн малчин Б.Батболд “Миний охин энэ жил ХААИС-ийн “Малын эмч”-ийн ангид орж байна. Хотод хамаатан садан ховор учир хүүхдээ оюутны байранд амьдруулахаар шийдсэн. Байрны хувьд тохилог, дулаахан гэж сургалтын менежер нь ярьж байна лээ. Шинээр баригдсан учраас харуул хамгаалалт сайтай байх гэж найдаж байна” гэв. Харин үлдсэн хоёр байр нь 550 мянган төгрөгийн төлбөртэй юм байна.

ХААИС-аас гараад Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн дотуур байрыг зорилоо. Дотуур байр нь 420 оюутны багтаамжтай. Энэ жил дөрөвдүгээр давхрын бүх хаалгыг нь сольж, өрөөнүүдийг засч байгаа гэж тус сургуулийн багш М.Туяа онцолсон юм. ХҮИС-ийн оюутан жилд байрны түрээсэнд 550 мянган төгрөг төлдөг бол бусад сургуулийн оюутнууд болон байр түрээслэгч нар 660 мянган төгрөг төлдөг юм байна.

Төрийн хэвшлийн болон хувийн томоохон сургуулиудын оюутны байрны тухай цогц мэдээллийг хүргэхэд ийм байна. Ямар ч байсан 2018-2019 оны хичээлийн жилд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй оюутны байрууд есдүгээр сарын 1 гэхэд ямар ч асуудалгүйгээр хүүхдүүдээ хүлээж авна гэж байна.

Зууны мэдээ
Ч.Гантулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-08-22 09:19:39
    1000000 tugrugt hursen bair lav l ene bichvert alga
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
  • d 2018-08-22 03:58:59
    sain nemex xeregtei edin zasgin daramt xi
    202.21.117.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-22 02:19:12
    Хэнд ч хэрэг болохгүй мэргэжил эзэмшисэн болж Монголчууд мөн ч их шатаж байна даа ёстой ийм тэнэг гэж бодсонгүй хүн бүр сурч чаддагүй тэгээд хэрэг болохгүй
    202.9.42.7
    Мэдэгдсэн Хариулах