Р.Эрдэнэбүрэнг шүүх гэм буруугүй гэж үзжээ
2012-2016 онд АН-ыг засаг барьж байх үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх хэлэлцээд, түүнийг шүүх гэм буруугүй хэмээн үзэж хэргийг цагаатгажээ.

Уг нь анх хэрэгт холбогдохдоо Р.Эрдэнэбүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа.

Мөн “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган давтан үйлдлаар бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг юм. Улмаар шалгаж дуусаад прокуророос шүүхэд шилжүүлээд чимээгүй болсон.

Тэгвэл хэргийг ямар үндэслэлээр цагаатгасан бэ гэвэл шүүгдэгч Р.Эрдэнэбүрэнгийн найз Ж.Гантөгсийн өгсөн мэдүүлгээр цагаатгажээ.

Тэрбээр мөрдөн байцаалтын явцад “Надаас 380 сая төгрөг цувуулж авсан, одоо болтол төлөөгүй” гэж мэдүүлсэн бөгөөд энэ мэдүүлэгт нь үндэслэн шүүх тэднийг цагаатгасан байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэнийг хүсэгч 2018-08-22 10:43:57
    Ийм шүүхтэй улс хөгжихгүй ээ...Тэгвэл уралдаад өрсөлдөөд идээд байх нь аргагүй юм даа.4 жилийн хугацаатай баяжих хөтөлбөр юм биз дээ Муухан найруулсан жүжиг юм
  • бб 2018-08-22 06:56:53
    ингээд л болоо юу тэгвэл сайн идэж уух гэж тийш хошуурагсдын буруу биш юм байна
  • Ф 2018-08-22 06:08:43
    Авилга
  • хуульч 2018-08-22 04:09:07
    Шийдвэр гаргагч албан тушаалтныг мөнгө зувуулан авсан гээд байхад ЗҮГЭЭР НАЙЗ НАРЫН АСУУДАЛ гэж ШИЙДСЭНД хэлэх үг олдсонгүй ???ШҮҮГЧ НАРЫН ГАЙХАМШИГ ГЭЖ???
  • d 2018-08-22 03:38:41
    udaaj baigaad huulinhantai tohirolzson yum bolovuudaa.Ajil hiideggui,hiilgedeggui gar baisan.
  • Билэг 2018-08-22 01:45:47
    Илт баяжсан амьтан ш дэ vнэ тогтворжуулах хетелбереес баруун зуунгуй цусалсан новш до