Шүүх З.Баянсэлэнгийг 19,2 сая төгрөгөөр торголоо
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд гурван өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргалаа.

Шүүхийн шийдвэрээр шүүгдсэн хоёр этгээдэд торгуулийн ял оноов. Тодруулбал, шүүгдэгч З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, шүүлээ.

Эрүүгийн хуулийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Мөн хамсаатан М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Харин улсад учруулсан гэх 900 сая төгрөгийг “Бэрэн” групп ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-22 01:58:42
    шүүхийхнийг бүгдийг нь харсан газраа буудаад баймаар .
  • р 2018-08-21 14:04:02
    шуух бузар
  • Zochin  2018-08-21 09:48:23
    900 sayaar saidiig Bereng ugsun avilgiinh 100 huviar torgoson bol tatvar tulugchid bayrlah l bailaa
  • гүр 2018-08-21 08:50:54
    бэрэн бараг тэрбумаар шатна гэж юу байсан юм. авилгыг нь зарлаач
  • Балагтайсэлэнгэ 2018-08-21 08:35:27
    Үлдсэн 960 сая орчим төгрөг нь түүнд ашиг болоод үлдлээ гэж ... Ямар нэг сайд, ямар нэг даргын албан тушаал ч үнэхээр ашигтай юм аа !!! Нэгнийгээ алах нь зөв!?...
  • Нямаа 2018-08-21 08:34:58
    900 сяаын хохирол учруулсан хүн яахаараа 9 саяар торгуулдаг юм бээ Шүүхийг тараая
  • zochin 2018-08-21 08:18:54
    zoooz ingeheer chin hen ch turuus hulgai luivar hiihiig bodno shuudee
  • Zochin 2018-08-21 08:17:00
    araichdee.! bolyo!!
  • Зочин 2018-08-21 08:04:49
    Шүүх хэний талд ажиллах нь ойлгомжтой. Буруугүйг нь мэдсээр байж хэрэгсэхгүй болгож чадахгүй болохоороо л торгууль өгч буруутай юм шиг ойлголтыг нийгэмд түгээж ...
  • p 2018-08-21 08:00:31
    shuuhiig tapaagaad dahin baiguulya
  • энхээ 2018-08-21 07:57:07
    Учруулсан хохирол болох 972 сая төгрөгийг төлүүлдэггүй юм бхдаа.
  • гүр 2018-08-21 07:54:01
    шүүх ч үнэхээр хөгийн байна даа.