Хууль бусаар такси үйлчилгээ явуулж буй жолооч нарт хариуцлага тооцно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр/08.20/ боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээлэл хийснээр эхэлсэн юм.

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, цагдаагийн хурандаа Д. Дашдорж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа  Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудын талаар танилцууллаа.


 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд
 
  • “Авто замын засвар, шинэчлэл, нөхөн сэргээлтийн ажлыг шуурхай зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор дуусгах, авто тээврийн шалган бүртгэх товчоодын ачааллыг жигдрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилэх арга хэмжээг авах,
  • МУ-ын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах,
  • Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын сахилга, хариуцлагаа чангатгах, хяналтаа сайжруулах, ээлжийн амралттай байгаа удирдлага болон нэгжийн дарга нарыг ажилд оруулах,
  • “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг эрчимжүүлэн ажиллах,
  • 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар төлөвлөсөн ажлуудаа хугацаандаа чанартай гүйцэтгэж дуусгах, инженерийн шугам, сүлжээний засварын ажлыг ирэх сарын 15-ны дотор бүрэн дуусгах, айл, өрх, албан байгууллага өвөлжилтийн дулаалгын аян, урилга өрнүүлэх,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулах, автобусны буудлуудын зогсоолуудыг хууль бусаар эзэлж, такси үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүл” хэмээн холбогдох байгууллагын удаирдлагуудад үүрэг даалгаварыг өглөө.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hh 2018-08-21 16:29:50
    Zam daguu l hunee avna biz buudal dr zogsood niitiin teevriin hudulguund saad boldog haltuurchinguudiig boliulah tsag bolsoon arai denduu bdg
  • zochun 2018-08-21 11:05:25
    Tegvel ter avtobus nuutuun teevree 24 tsagaar agulluulaach bas deer n udaan dandaa huuchun avtobus bnashdee ard tumnuu toloo uy huug bgaa umbe
  • бролд 2018-08-21 10:40:07
    Халтуурын жолооч нар улаан цайм автобусны буудалд зогсчихоод автобус нь 1-р эгнээнээс хүн авч буулгаж байдаг үнэн боловч зохицуулагч хараагүй юм шиг байдаг
  • рррррррррррррр 2018-08-21 10:37:08
    замын хөдөлгөөнд асар их саад учруулдаг халтуурчдыг зохицуулах нь дээ. ер нь халтуурын приуснуудыг тэгш сондгойгоор нь явуулдаг болмоор юм.
  • Zochin  2018-08-21 09:56:37
    Bolioch dee HU namiin luivarchidaa uur ajil ta nart alga uu
  • яана даа, харамсаж байна 2018-08-21 09:46:44
    Автобусны буудалд зогсдог халтуурын жолооч нарт хатуухан арга хэмжээ авах ёстой. Жолоодох эрхийг хасах хэрэгтэй