Уулчид Азийн наадмыг зорилоо

XVIII Азийн зуны спортын наадам энэ сарын 18-наас ирэх сарын 12-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембэн хотуудад зохиогдож байна. Тус наадмын спорт авиралтын төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчид өнөөдөр Индонез улсын Палембанг хотыг зорилоо. Монголын уулчдыг төлөөлж Спорт авиралтын баг анх удаа оролцох бөгөөд багийн бүрэлдэхүүнд:
 

  1. Б.Эрдэнэцэцэг Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Багийн ахлагч
  2. Н.Хэрлэн ОУХМ, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин
  3. Б.Ариунбаяр Спорт авиралтын I зэрэгтэй, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутан
  4. Н.Анужин УРСА спорт бэлтгэлийн төвийн тамирчин, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн аврагч нар багтаж хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорино.
 

Энэ удаагийн Азийн наадамд 45 улсын 10 мянга орчим тамирчид 40 спортын 465төрөл, зайд өрсөлдөнө. Монгол улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин өрсөлдөх бөгөөд 128 дасгалжуулагч болон албаны төлөөлөгчид, нийт 397 хүний бүрэлдэхүүнтэй өнөр баг оролцож байна.

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-22 03:43:24
    Amjilt husie zalyysaa.daraa ni Tokyo 2020.
    66.181.182.72
    Мэдэгдсэн Хариулах