“Эко тулгат” зуухыг компанийн лизингийн нөхцлөөр авах боломжтой
“Монватт” компани дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг Монголдоо оруулж ирээд дөрвөн жил болжээ.

Удахгүй утааны улирал эхлэх гэж байгаа энэ үед Монгол, Германы инженерүүдийн хамтран хийсэн, Германы “Олсберг” компанид үйлдвэрлэсэн дулаан хуримтлуулж халаах “Эко тулгат” зуухыг худалдаанд гаргаал байна.

Энэхүү зуухны давуу тал нь нь утаагүй, нүүрс түлэхгүй, тав тухтай орчинд, эдийн засгийн хэмнэлттэйгээр, 100 хувь сэтгэл ханамжтай амьдрах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.  Шөнийн хямдралтай цахилгааныг ашиглан 21.00-06.00 цагийн хооронд цэнэглэхэд л хангалттай.

Таван ханатай гэр болон 5/8-ийн хэмжээтэй тасалгаагүй байшинг хангалттай халаах хүчин чадалтай юм.
“Эко тулгат” зуухыг банкны биш компанийн хувь лизингээр авах бүрэн боломжтой. Ингээд лизингийн нөхцлийг нь танилцуулж байна.

Лизингийн нөхцөл нь:

Төхөөрөмжийн үндсэн үнэ нь 2 сая 580 мянган төгрөгийн үнэтэй. Лизингээр авах бол урьдчилгаа 480 мянган төгрөгөө төлж, компанитай гэрээ хийнэ.

Үлдэгдлийг нь 1-1,6 жилийн хугацаанд хувааж төлнө. Нэг жил төлөх үү, жил 6 сарын хугацаатай төлөх үү гэдгээ иргэд өөрсдөө сонгох боломжтой.

Нэг жилээр гэрээ хийвэл сард 175 мянган төгрөг төлнө.

Хэрвээ жил 6 сараар гэрээ хийвэл сардаа 116.600 төгрөг төлнө.

Хамгийн гол нь банкаар лизинu олгогдохгүй, хүүгүй, компанийн лизингээр олгогдож байгаа нь давуу тал болж байгаа юм.

Эхний бүртгүүлсэн зуун айлд зуухыг суурилуулахад үнэ төлбөргүй угсарч байрлуулж, суурилуулж өгнө.
 
Бүрдүүлэх материал нь:

-Орлого нотлох баримт. /Тэтгэврийн хүн бол тэтгэврийн дэвтрээ, ажил хийдэг хүн Нийгмийн даатгалын дэвтэр, бизнесмэн хүн бол орлогын хар дэвтрээ авчрах/

-Цалингаа ямар банкны дансаар авдгаа тодорхойлох, цалингаасаа сар бүр шууд таталт хийлгэдэг байх. Мөн хамтран түрээслэгчтэй байх. Түүнийхээ иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулна.

-Оршин суугаа газрынхаа хорооны тодорхойлт.

-Иргэний үнэмлэхний хуулбартай ирэхэд болно.

Энэхүү төхөөрөмжийг сонирхож байгаа бол дараах утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Холбоо барих утас: 99965471, 99184285, 11361054, 11360870,
Цахим хаяг: Monwatt.company@gmail.com
Facebook хаяг: Монватт компани





Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-09-07 04:47:55
    Арай үнэтэй байна.Дээр нь тогны мөнгө хэд гарах уу бас эргэлзээтэй
    203.91.112.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Олноо 2018-11-28 07:24:24
    Уулан авы гэж бодож байсан юм тэгсэн үнэн ямар аймаар нэмэгдсэн юум бэ үнэ ханш аа буулгалаа арайл юумаа
    103.10.23.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Л.Хишигдаваа 2018-11-05 14:52:17
    Миний бие гэр хороололд амины сууцандаа амьдардаг, харааны бэрхшээлтэй иргэн байна. Бүтээгдэхүүний чанар, үр ашигт эргэлзэхгүй байгаа ч дэндүү үнэтэй байна даа....
    103.10.22.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Монбит 2018-10-18 06:07:36
    Цахилгаан зарцуулалт нь хэр юм бол сард тогны хэрэглээ
    103.229.121.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-17 04:49:35
    Хавар үнийг нь харахад 2 сая гэж байсан одоо 2сая 580 болгоод лизинг гээд лаг юм яриад байхын дөнгөж гэрээ дулаацуулах төдий нүүрс түлээ авдаг иргэд яаж авахын ...
    188.226.226.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Зуух 2018-08-21 10:23:25
    Солиорцон үнтэймбээ 500 мянга байхад болох биш үү
    64.119.24.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zochun 2018-08-21 07:06:24
    Yamar aimar unetei um be ard tumnuug shulhaa boluh heregteu bna archaagui novshnuud bolutsgoo
    103.26.194.241
    Мэдэгдсэн Хариулах