Бага зэргийн бороо орно

-Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно-
 

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн уулархаг нутаг Дорнод-Монголын тал нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 20-25 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-21 07:17:45
    ТҮЙМЭР ГАРААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. БОРООТОЙ БИШ УТААТАЙ ГЭЖ ЗАРЛА.