Сахилга, хариуцлага дэг журмыг чангатгаж ажиллахыг анхааруулав
АТҮТ ТӨҮГ-ын удирдлагууд нийт ажилтан албан хаагчдад хэд хэдэн асуудлаар өнөөдөр анхааруулга, санамж өглөө.  
Хурлын үеэр энэхүү албан даалгавруудад тусгагдсан үүргүүдийг тоймлон танилцуулаад, цаашид дээрх журмыг чанд сахиж, төрийн албаны ёс зүйг чандлан мөрдөж ажиллах шаардлагатай гэдгийг санууллаа.

Үүнд:
Ажлын байран дээрээ архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан албан тушаалтанд холбогдох  хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцох тул анхаарч ажиллах,

Ажлын цагийг үр бүтээлтэй, үр дүнтэй, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж ажиллахад онцгой анхаарах,

Үйл ажиллагаандаа багаар ажиллах зарчмыг баримталж, хамт олонтойгоо эвтэй найрсаг хүндэтгэлтэй харилцаж байх зэрэг “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгагдсан заалтуудыг мөрдөн ажиллахыг санууллаа.

Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран сахилга, дэг журмыг чанд сахиж, сахилга хариуцлагыг өндөржүүлж, ёс зүйн хэм хэмжээг сахин, улс төрөөс ангид мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллахаас гадна чанартай үйлчилгээг олон нийтэд хүргэхийг эрмэлзэж, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг чанд сахиж, хатуу мөрдөж ажиллахыг нийт ажилтнуудад үүрэг болгов. Мөн аливаа онцгой нөхцөл байдал буюу үер ус, байгалийн гамшигийн үед бэлэн байдлын төлөвлөгөө, техник хэрэгслийг бэлэн байлгаж, давагдашгүй хүчин зүйлийг давж гарах бэлэн байдалд байх хэрэгтэй” хэмээн онцлов.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-08-21 03:13:00
    хэнтийн том толгоотой атг-ын даргадаа анхаарал тавих цаг нь болсон доо техникийн үзлэгийг амжиллтай хийлээ гэж рекламдаад үнэндээ гурилдсан шүү
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-08-20 11:56:49
    бүүр дөжирчмхсөн годилууд болсон. шинээр удирдах шинэ аргаар үзүэх юм бол бүтнэ.
    150.129.143.176
    Мэдэгдсэн Хариулах