Тайваньд монгол иргэн амиа алджээ

Энэ сарын 17-ний өдөр Тайваний Тaichung хотын Тайпин дүүрэг дэх нэгэн хүрхрээнд Монгол Улсын иргэн /28 настай, эрэгтэй/ унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
 
Тус хотын аврах албаныхан голын ёроолоос цогцсыг нь гаргаж авсан байна.

Талийгаач Chienkuo, Mingchuan их сургуулиудад сурахаар солилцоогоор ирсэн хоёр оюутан найзын хамт явж байжээ.
 
Дээрх эмгэнэлт хэрэг гарсан газар хүн хүрч очиход нэлээд хол, бартаа ихтэй, ойрд хүчтэй бороо орсоор байгаа тул аврах ажиллагаанд нэлээдгүй цаг зарцуулсан талаар мэдээлсэн байна. 

Тайчун хотын Засаг захиргаанаас уг хүрхрээг аюултай усны бүсийн ангилалд багтаадаг тул загасчлах, сэлэх, шумбах, завиар аялахыг хориглодог бөгөөд буюу "danger deep water" гэсэн анхааруулга тавьсан байдаг бөгөөд энэхүү хүрхрээнд сүүлийн гурван жилд таван хүн амиа алджээ.  
 
Уг газрыг зорьж очих аялагчид зуны цагт ихэсдэг бөгөөд тус арлын иргэд энэ хүрхрээг "үлгэрийн дагина" хэмээн нэрлэх ч өөр ад шүгэлсэн хэмээн тэр бүр зүрхлэн очдоггүй талаар ярьжээ.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.