Мисс Б.Гүнзаяа “Дэлхийн мисс”-ээр тодорчээ
Дэлхийн аялал жуулчлалын  нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан мисс Б.Гүнзаяа өчигдөр эх орондоо иржээ.
 
Өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 08-ний хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Монгол Улсын  төлөөлөл эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж  байсан гэнэ.
 
1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний энэ оны шалгаруулалтад 57 орны гоо охид шалгаран уригдаж 14 хоногийн туршид тусгай хөтөлбөрийн дагуу тэсвэр хатуужил, гоо үзэсгэлэн, нийгмийн хариуцлага, авьяас чадвараараа өрсөлдсөнөөс Монгол охин Б.Гүнзаяа гуравдугаар байрын шагналыг эх орондоо авчирлаа.  

“The world miss tourism ambassador 2018” арга хэмжээг зохион байгуулагчид болоод хэвлэлийн агентлагууд, үзэгчдийн онцолсоноор Монголын төлөөлөл болон оролцсон Б.Гүнзаяа онгон дагшин байгалийн сүр хүч, нүүдэлчин амьдралын хэмнэл, тал нутгийн охидын эрэмгий зоригийг илтгэсэн эко видео, хувийн үзүүлбэр, үндэсний хувцасаараа өөрийн эрхгүй анхаарал татаж байсныг мэдээлжээ.

Б.Гүнзаяа охин ийнхүү дэлхийн нэр хүндтэй  арга хэмжээнд  амжилт үзүүлж   эх орноо сурталчилж, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.  Мөн тэмцээний хамгийн чухал шалгаруулалт болох олон нийтийн санал асуулгын сүлжээнд Монголчууд хамтдаа байж, тасралтгүй саналаа өгч нийт дүнгээрээ  тэргүүлж байсан нь  онцлох үйл явдал болж чадсан юм. Энэ бол бидний эв нэгдлийг харуулсан үнэхээр сэтгэл догдлуулсан мөчүүд байсан гэж Б.Гүнзаяа ярьжээ.
 
Тэмцээнийг үзэхээр дэлхийн 100 гаруй орны 40  орчим сая жуулчин Тайландыг зорин ирсэн бөгөөд эх орноо төлөөлөн оролцож байгаа охидоос тус орны өв соёлыг танин мэдэж дараа дараагийн аялалынхаа зорилгыг тодорхойлсоноо илэрхийлсэн байна. Манай орны хувьд энэхүү олон улсын цар хүрээтэй  тэмцээнд  3дахь удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд Б.Гүнзаяа энэ удаа  хүндэт титмийг эх орондоо авчирч чадав.  





О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-20 14:55:13
    энэ тэмцээн чинь нэг хөгшин япон өвгөн спонсорлодог нилээн хэлэн жилийн өмнө оюунгэрэл мисс болоод л бсан тэмцээн мөн үү
    59.153.112.21
    Мэдэгдсэн Хариулах
  • ff 2018-08-20 14:27:22
    miss gevel tes ondoo olon um orno Bolovsrol gex yumgui shaxuu archaa muutai xuuxnuud yaj br ezlexiinmissgevelgooxuuxniigxelndiimunjuuxamartaixelexu
    202.126.88.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-08-20 03:07:39
    Мундаг охин байна баяр хүргье.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Miss 2018-08-19 16:43:51
    Deep destiny
    139.5.218.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүржин нэр хуудсыг хүн тоохгүй болж Баяр 2018-08-19 13:36:27
    Нээрээ зүгээр л бичихийн оронд богс долоогоогд явчих юм. Манж зантай хогуудыг Монголд өөгшүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм
    98.169.209.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-19 09:17:17
    Сайхан охиндоо ямар байранд орсон нь хамаагүй баяр хүргэе
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах
  • 4-Р Т 2018-08-19 05:51:36
    Энэ шал худлаа бичиж сүржгэндэгээ хэзээ болиноо , 4-р байранд орсон гээд үнэнийг нь биччихэд яагаад болдоггүй юм бэ, Ой гутмаар муухй нялагнаж магтаад байгаам...
    103.57.92.109
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-19 05:40:17
    nutsgen khuukhnuud uzekh geji 40 saya khun ochidogguy yum , orchuulsan yum bol oligtoykhon yum bicheech saykhanaa
    103.26.193.173
    Мэдэгдсэн Хариулах
    • Буян  2018-08-22 20:42:53
      Ямар ч байсан Монголынхоо нэрийг дэлхийд гаргасанд баярлах Хэрэгтэй
      172.56.40.236
      Мэдэгдсэн Хариулах