“Ачлалт хүүхдүүд” төвийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төвийн нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр боллоо.
 
Тус асрамж хамгааллын төв нь ХНХЯ-ам халамжийн ерөнхий газраас албан ёсны магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авч хөгжлийн бэрхшээлтэй харж хандах хүнгүй насанд хүрсэн иргэдийн зохих байгууллагын зөвшөөрлөөр хүлээн авч 24 цагийн асрамж хамгааллын үйлчилгээ явуулдаг ба ар гэрийн хүсэлтээр нь гэрээр нь болон төв дээрээ асаргаа хийх, гэрээр асрамжийн болон ахуйн үйлчилгээний зарим үйлчилгээнүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэвтрийн ахмад настанд хийж үйлчилдэг байгууллага юм.
 
Тавдугаар ангийн боловсролтой ч хийж бүтээх их тэмүүлэлтэй хөтлөгдсөн Б.Саранбаатар хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв байгуулахаар зорьж түрээсийн байранд анх хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрамж хамгааллын төв байгуулсанаар өдгөө “Ачлалт хүүхдүүд” төв байгуулагдах үндэс суурийг тавьжээ.
 
Тэрбээр зорьсон зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөж байсан бөгөөд гэр бүлийн хүн Я.Болороо ханийнхаа ажлыг дэмжин ажилласан нь түүнд урам зориг өгсөн гэж тэрбээр ярьсан удаатай.
 
МҮОНРТ-ээс зохион байгуулсан “Цагийн хүрдийн баатрууд” нэвтрүүлгээр нийт уран бүтээлчдийн олонхийн саналаар хүмүүнлэгийн салбарт амжилт үзүүлсэн эрхмээр тодорч шагналаа авсны дараахан Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал захирал О.Орхон тус асрамжийн төвийг шинэ байртай болгож өгөхөөр амлажээ.  

Үүний дагуу тус банкны нөхцлөөр Баянхошууны Хөтөлд 3 давхар шинэ обьектийг банкны зээлээр худалдан авч 30 асруулагчтайгаар үйл ажиллагаагаа явуулсаар даруй дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна.

Энэ хугацаанд хийсэн ажлын тайлангаа олон нийтэд танилцуулах зорилгоор өчигдөр нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.
 
Тус өдөрлөгт Сонгинохайрхан дүүргийн холбогдох байгууллагын удирдлагууд, хорооны ажилтан албан хаагчид, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, хамтран ажилладаг фэйсбүүк группын админууд, “Зүрхэнд хүрсэн өгүүллэгүүд” группын гишүүд оролцсоны зэрэгцээ “Энэрэл” эмнэлгийн албан хаагчид асруулагчдад үзлэг оношилгоо хийж үйлчилжээ.
 
Маш богино хугацаанд асар их бүтээн байгуулалтын ажил хийж Монгол Улсад байхгүй тав тухтай үйл ажиллагаа явуулдаг асрамж хамгааллын байгууллага байгуулсан амжилтыг нь ирсэн зочид өндрөөр үнэлж байсан юм.
 
Иргэд олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаатай нь танилцахыг хүсвэл Баянхошууны Хөтлийн автобусны буудлын хажууханд байрлах тус асрамж хамгааллын төвийг зорьж очоорой.





О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.