“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан залуус энэ сарын 16-нд цэргийн тангараг өргөж халагдсан. Энэ жил 1000 орчим залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан юм.
“Оюутан цэрэг” сургалт нь цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлж, нэг жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг богино хугацаанд багтаасанаар цэргийн алба хаах зардал дөрөв дахин хямд тусч байгааг эх сурвалж хэлж байсан.
Ийнхүү хоёр сар гаруйн хугацаанд цэргийн алба хаасан оюутнуудын хувьд тангараг өргөж, халагдах өдрөө ар гэр, ах дүү найз нөхөдтөйгээ уулзахдаа баярын нулимсаа барьж чадаагүй өчнөөн хүүхдүүд байсан бөгөөд тэдний дундаас доголон нулимстай нэг хүүгийн зургийг харсан хүн бүр шэйр хийж, янз бүрээр гоочилж бичиж, шоолж ярьж байв.
Тэгвэл энэхүү зургандаа байлдагч Г.Түвшинжаргал өөрөө тайлбар хийжээ.

Тэрбээр “Би байлдагч Г.Түвшинжаргал байна. Хэдий дээр үеийнх шиг 3-5 жилээр нь цэргийн алба хаагаагүй ч хоёр сар 60 хоног цэргийн ногоон платканд байрлаж, ногоон хувцсыг нь өмсөж, ногоотой шөлийг нь идсэн хүний хувьд хэлэхэд,
25 байлдагч нэг салаа болж, хамтдаа унтаж, нэг тогооноос хоол идэж, бороонд норж, халуунд наранд шарагдаж, хамтдаа хөлсөө урсгаж, хамтдаа баярлаж, нэг хүн хүн шиг болцгоосон андуудаасаа одоо ингээд хагацана гэхээр ямар ч хүний нулимс урсдаг юм билээ.
Доорх зурган дээр би гэрийнхнээ хараад аль эсвэл гуниглаж уйлж байгаа юм биш бүхий л үед түшиг минь болсон анд найзуудаараа сүүлчийн удаа жагсаж, цэргийн амьдрал гэж юу байдгийг мэдрүүлсэн салаан даргаасаа сүүлчийн тушаалаа аваад “Эрхэм дэслэгч баяртай” гэж хэлэх тэр мөчид огшсон сэтгэлийн минь илэрхийлэл болж нулимс минь урссан юм” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn