Ямар шүүсийг уух хэрэггүй вэ
Бидний биенд ямар шүүс ашигтай, ямар нь ашиггүй вэ гэдэг талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Өнөөдөр монголын дэлгүүрүүдээр гадаадад үйлдвэрлэсэн төрөл бүрийн жимсний янз бүрийн хольцтой удаан хадгалах хугацаатай импортын шүүснүүдийг голдуу зарж байна.

Мэдээж монголд олон төрлийн жимс ургадаггүй ч бас ч гэж байгалийн зэрлэг жимсээр баялаг сайхан намрын улиралтай билээ. Хүлэмжинд ногоо, жимсийг дориун хэмжээгээр тарьж бас ч сураад байгаа. Цаасан, шилэн савалгаатай хаяг шошго өнгө бүрийн олон шүүснээс консервант буюу химийн бодис хэт их чихрийн орцтой шүүсийг ялгаж таньж хэрэглэж байх нь та бидэнд цаашлаад бяцхан үрсэд маань хэрэгтэй юм.

Орчин үед хүмүүс өөртөө анхаардаг спортлог, эрүүл амьдралын хэвшлийг сонгох болж аль болох чихэрлэг, сахарын орц ихтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй болсон. Иймээс та худалдан авч буй шүүснийхээ гадна талд бичсэн орц найрлагыг сайтар уншиж байх хэрэгтэй. Худалдан авагч ихэнхдээ витаминаар баялаг гэж ойлгоод аливаа шүүс ундааг гадна талаас нь харж авах хандлагатай байдаг. 100 хувь цэвэр шүүс ч гэсэн дандаа эрүүл бас ашигтай байдаггүй. Хэт их чихэрлэг, сахарын орцтой бол хүний биед өөхөн давхрага үүсгэх, цаашлаад целлюлит үүсгэх хортой. Таргалалт нь энэ зууны аюултай өвчин юм.

Ногооны шүүс

Жишээлбэл луувангийн шүүс харьцангуй сахарын орц багатай, өл дарахын тулд хийдэг карахмаль мэтийн бодис бага хийдэг калори багатай тул хамгийн дажгүй сонголт юм.

Цэвэр шүүс

Жимсийг шахах аргаар гаргаж авсан учраас харьцангуй үнэтэй боловч элдэв хольцгүй тул сайн сонголт. Өдөрт нэг аягыг уухад амин дэмийн хэрэгцээнд тустай.

Өтгөрүүлсэн шүүс

Энэ бол маш нийтлэг үйлдвэрлэдэг шүүс бөгөөд үйлдвэрлэгчид нэмэлт бодис оруулдаг бүтээгдэхүүн юм. Үнийн хувьд боломжийн байдаг учраас та бид ихэвчлэн сонгодог. Гэтэл жимсний үнэр оруулагч болон усаар шингэлж вакум орчинд савалсан энэ бүтээгдэхүүнд сахар, консервант бас ордог тул бага хэрэглэх тал дээр анхаарах шаардлагатай.

Ердийн шүүс

Их хэмжээтэй үйлдвэрлэдэг энэ бүтээгдэхүүнийг аль болох уухаас зайлсхийх шаардлагатай. Монголд өргөн дэлгэр худалдаалдаг энэ шүүс нь өтгөрүүлсэн шүүсийг усаар шингэлж их хэмжээтэй сахар дүүргэдэг бүтээгдэхүүн юм. Хамгийн багадаа нийт жингийн 20 хувьд нь сахар хийдэг гэхээр та бид жимс биш сахар идэж байгаа гэсэн үг юм. Энэ шүүсийг уусны оронд цэвэр ус уух нь биед хамаагүй эрүүл. Амин дэмийг авах өөр олон арга бий шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  хүн өдөрт нэг аяга шүүс уух шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан бөгөөд аль шүүсийг уух нь хэрэглэгч таны сонголт юм.

Жимсний шүүс

С амин дэмээр баялаг,бөөрөлзгөний шүүс нь ходоодны шархлаанаас хамгаалдаг, улаан усан үзэм нь зүрх судсанд сайн, жүржийн жүүс нь С амин дэм дархлаа сайжруулдаг калори багатай,улаан лоолийн жүүс зүрх судасны үйл ажиллагаанд сайн ба хүний биенээс нитрит болон нитратыг гадагшлуулдаг, луувангийн жүүс А амин дэмээр баялаг гэх мэт олон сайн талуудтай ажээ.

Х.Хулан
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-20 03:51:47
    энэнийг МХГ гэдэг амьгүй албаттай газар шалгаад хориглож байх ёстой. ору найрлгаа дандаа буруу худлаа мэдээлдэг газрыг хааж байх ёстой.