Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эх МҮЭХ-нд хандав

"Хурд групп"-ын "Хүннү" хороололд ажиллаж байгаад ослын улмаас нас барсан 17 настай хүүгийн эцэг, эх МҮЭХ-нд хандаж, тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай өчигдөр/08.17/ уулзлаа. Хүүгийн эцэг, эх Монгол Улсын барилгын салбарын хариуцлагагүй байдал, ХАБЭА-н хангалтгүй байдлаас болж харамсалтайгаар амь насаа алдсан хүүгийнхээ төлөө гомдолтой байгаагаас гадна өөр олон залуучуудын амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй байгаа тул энэхүү хэрэг дахин давтагдахгүй байгаасай хэмээн хүсч МҮЭ-ийн холбоонд ханджээ.

Мөн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, цаашид энэ төрлийн ослыг бууруулахад анхаарч ажиллаасай хэмээн хүсч байгаагаа илэрхийлж, МҮЭ-ийн холбооны зүгээс хууль эрхзүйн болон бусад шаардлагатай асуудлаар туслан ажиллахаа илэрхийлэв. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат уг хэргийн талаар мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсны мэдээлэл авахаар хандсан гэдгээ танилцуулж “Та бүхний хохирлыг хуулийн хүрээнд барагдуулах, осол аваараас сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах болно” гэсэн юм.

МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд төр засаг, ажил олгогч нартай хамтран ХАБЭА чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа ч, бүх газарт хүрч ажиллах байдал хангалтгүй байгааг гарч буй осол аваар харуулж байна. Мөн зарим энэ мэт тохиолдолд ХАБЭА-г сахиж ажиллаагүй хариуцлагагүй ажил олгогч нар хүний амь насыг эрсдэлд оруулах нөхцөл байдлыг үүсгэж байгаад МҮЭ-ийн холбоо харамсаж байгаагаа илэрхийллээ.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-18 15:50:16
    хурд хариуцлагаа үүрч_ ар гэрийг хохиролгүй болгож, ээжид нь шинэ хүүхэд хурдын салбарын захирал хийж өгч төрүүлж өсгөж өгөх ёстой.
  • Zochin 2018-08-18 12:55:12
    Yugaa ch medq bj yu gj hutsaad bga malantsar ve Uka yumand eelj daraalal gj bdg shv yasan tom baaj bhiin
  • Uka 2018-08-18 09:21:02
    Nasand hureegui huuhdee hund huchir ajil hiilgej bj. Uursdiinhun bas hariutslagiig uhamsarlahgui yum daa.