Гэмтсэн бор гөрөөс, начин шонхор шувууг байгальд нь тавьжээ
Нийслэлийн ногоон суурьшлын бүсэд хээрийн зэрлэг амьтад орж ирэх явдал ихэсчээ. Ялангуяа өмхий хүрэн их орж байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газарт иргэдээс дуудлага ирж байгаа талаар албаны мэргэжилтэн хэлж байна.
 
Мөн нийслэлд хээрийн амьтад болох туулай, чоно, бор гөрөөс ч цөөнгүй орж ирдэг байна. Бор гөрөөс нь зэрлэг нохдод хөөгдөөд л суурьшлын бүсэд орж ирэх, улмаар бэртэх гэмтсэн тохиолдол цөөнгүй байгаа гэнэ.

Тиймээс дээрх газраас нийслэлийн Мал эмнэлгийн малын эмчид үзүүлээд ямар нэгэн халдварт өвчин байгаа эсэхийг шинжлүүлээд, гэмтлийг нь тодорхойлж дүгнэлт гаргуулаад Амьтан асрах төвд аваачиж асардаг байна. Ингээд  малын эмчийн хяналт дор асарч байлгаж байгаад бүрэн эдгэхээр байгальд нь тавьдаг байна.

Өчигдөр гэхэд гэмтсэн бор гөрөөс, начин шонхор  шувууг байгальд тавьжээ. Начин шонхор шувууны далавч нь гэмтэж, нисч чадахгүй айлын хашааны гадаа олон хоносон талаар иргэд мэдээлэл өгчээ. Ингээд мал эмнэлгийн газар сар эмчилж эдгээсэн байна.

Мөн энэ сарын 13-ны өдөр Эмээлт захын орчимд гэмтсэн халиун буга байна гэсэн мэдээлэл ирсэн.

Энэ дагуу дээрх байгууллагаас ХАА-н Мал эмнэлгийн хүрээлэнд аваачиж үзүүлж, малын эмчээр тодорхойлолт гаргуулаад, байгальтай нь ойрхон, байгууллагын хашаанд асаргаа эмчилгээ хийж байгаа аж. 


О.Сайхан
Оллоо.mn 


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.