Дараах замуудыг түр хаана

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Энэ дагуу дулааны шугам татах зорилгоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын цагдаагийн урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 сарын 01-ний өдөр хүртэл,

 

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл,

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн ард талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл,

Сонгино-Хайрхан дүүргийн, “Содон” хорооллын арын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл тус тус хаана.

Мөн бохир усны шугам татах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн 1а байрны урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл,


 

Сонгино-Хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдлын зам, “Буман-Өлзий” хорооллын урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ны 07:00 цаг хүртэл тус тус хаана гэж НАЗХГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-18 15:59:58
    зам доогуур сүвлэдэг гээд бүлтрээд байдаг хулгайчууд хийж чадахгүй байгаа юм байна. зам доогуухр сүвлэдэг гээд бүлтрээд л байна