Газ дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтжээ
Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр 19.30 цагийн үед ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрч хүмүүс түлэгдсэн золгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас тус тоотын гурван өрөө байранд оршин суугч 23-29 насны хоёр эрэгтэй болон хоёр настай охин түлэгджээ.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр түлэгдсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн  эмнэлэгт хүргэсэн байна.

Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины шил хагарчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-18 16:02:14
    ийм мэдээ бэлтгэж нийтэлж байхаар том тулын талаар бич.