ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар энэ сарын 14-ний өдрөөс эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна.

Энэ нь Засгийн газрын 2017 оны 10 дугаар сард гаргасан албан даалгаврын биелэлтийг шалгах ээлжит шалгалтаас гадна төрийн албан хаагчид, тэр дундаа яамдын алба хаагчид, албан тушгаалтнуудтай холбоотой иргэдээс гомдол мэдээлэл багагүй ирэх болсон, онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг ЗТХЯ-нд гарсан зэрэгтэй мөн холбоотой юм.

Шалгалтаар хууль, тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хүнд суртал гаргасан, ажлын байран дээр архидан согтуурсан албан тушаалтантай хариуцлага тооцож, ажилласан эсэхийг дүгнэж, засгийн газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар яамдын гаргасан төлөвлөгөө түүний биелэлтийн явцыг хянах юм.

Мөн төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим, баримтлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж, чадаж байгаа эсэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан  шалгаж, асуудлыг шийдвэрлэн, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүрт хариуцлага тооцсон эсэх, ажилтан албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хйиж, гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахиж буй эсэх, ажлын байран дээрээ архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан албан тушаалтанд холбогдох  хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байгаа тухай тоо баримт бодит жишээг нягтлах юм.

Улмаар төрийн албаны хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх талаар ажилласан байдал, удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэж гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллаж байгаа талаар нэгдсэн дүгнэлт гаргаж, тухайн яамдын удирдлагууд, ажилтнуудад танилцуулах юм. Мөн ЗГХЭГ-ын удирдлагууд болон Ерөнхий сайдад танилцуулж, шаардлагатай зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх юм. Шалгалтын нэгдсэн дүн ирэх долоо хоногт гарна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-16 15:40:23
    ongorson xoino ny xunii aminy daraa zugeer l show
    24.12.72.48
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-16 13:07:35
    Бодлого боловсруулах тувшины мэдлэг чадварыг яаж шалгах юм дээ. Ажил зохоисон нэр зуугээд дуусна биз.
    66.181.186.129
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2018-08-16 12:04:33
    СУИС- ийн Сонинтогос хууль зөрчин, зөвшөрөлгүйгэр 512,500,000 төгрөгийн хөрөнгө худалдан авсан нь аудитаар илэрчээ. тэр АТГ-т ХАСХОМ-өгдөггүй юм бна.
    202.9.42.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-16 11:54:21
    сайн шалга ан ын уед хууль зерчиж томилогдсон тэр намын угшилтай хун байвал толгой дараалан ажлаас нь хал энэ намынхнаас еедтэй юм гарахгуй зоригийн алуурчдаас
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-16 11:42:50
    Сайн л шалгаарай даа шадар сайдаа авто тээврийн төв гэж бөөн хүнд сурталтай jps ярисан. Биржийн бичиг нь ирсэн байхад өгөхгүй албан тушаалтай хүн олон байна
    202.55.188.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2018-08-16 11:18:20
    томилогдохоосоо эхлээд хууль зөрчсөн, сургууль дээр нь хэдн хүний амь эрсдсэн СУИС- ийн эмгэнийг сольж чадахгүй бна уу ? МАН ? ёс зүй сахилга хариуцлга хаа бна...
    202.9.42.14
    Мэдэгдсэн Хариулах