“Сарнай” хүүхдийн төв барьж өгөх мөнгийг нь С.Дэлгэр хулхидсан уу
Хүний өөрийн нийлсэн олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй М.Сарнайд өнгөрсөн жил байшин барьж өгөхөөр “Нэг хүн нэг тоосго” аяныг эхлүүлсэн ч энэ аян хэрэгжиж чадалгүй зогсчээ.

Тодруулбал, “Сарнай” хүүхдийн төв барих аян өрнүүлж байсан “Наран” рестораны захирал С.Дэлгэр гэх эмэгтэй караказ хэмээн хэдэн төмөр босгож хаяад үлдсэн мөнгийг нь хулхидаад алга болсон талаар өнөөдөр М.Сарнай хэвлэлд ханджээ.

Дансанд цугласан мөнгөнөөс нь ямар ч мөнгө өгөөгүй, мөн байшинг нь барьж өгнө гэсээр таг чиг болсон гэв.

Өрнүүлсэн тус аянд ойролцоогоор бэлэн болон бэлэн бусаар 70 гаруй сая төгрөг болон их хэмжээний бэлэн хувцас, зарим нэр төрлийн гэр ахуйн бараа цугласан гэдэг.

Өнгөрсөн онд аудитын тайлан хийхэд дансан дахь мөнгөний дүн 55.000.000 төгрөг байсан. Үүнээс гадна хүмүүс тус төвд зочилж очихдоо бэлнээр багагүй мөнгө хандивлаж байсан гэнэ.

Гэвч сүүлдээ залилангийн шинжтэй болсон тул энэхүү аяныг эхлүүлсэн “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ тус аянаас гарсан. Мөн энэхүү аян залилангийн шинжтэй болж байна гэдгийг олон нийтэд сэрэмжлүүлсэн боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хүмүүнлэгийн салбарыг бүрмөсөн орхиж хувийн бизнесээ эрхэлж байгаа ажээ.
 
О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭНХБОЛД 2018-08-16 11:29:58
    ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ ХҮН ГҮТГЭХ ХУУЛЬТАЙ ШҮҮ БАРИМТТАЙ ЮМ БИЧЭЭРЭЙ
  • зочин 2018-08-16 10:35:25
    хунд ойлгогдохоор юм бичил дээ сайхан малаа хуний емнеес ярих хунээр яриулах хоер чинь бичлэгийн болон утгын хувьд шал еер шуу дээ холиод хун ойлгохооргуй болсо...