Есөн сартай охин вакцинаас болж биш, үжил өвчний улмаас амиа алдсан гэв
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт есөн сартай охин амиа алдсан талаарх мэдээлэл хоёр хоногийн өмнө цахим сүлжээгээр тархсан.

Тодруулбал, охины ээж өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Есөн сартай хүүхдэдээ товлолт вакцин хийлгэснээс хойш дөрөв хоногийн дараа нас барчихлаа” хэмээн бичсэн юм.
 
Харин энэ мэдээлэлд өнөөдөр Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тайлбар мэдээлэл хийлээ.
 
Доктор Уранжаргал эмч  хэлэхдээ “Есөн сартай охин вакцинаас  болж биш үжил өвчний улмаас амь насаа алдсан. Үжил өвчин гэдэг нь вактерын гаралтай идээт үрэвсэл. Охин өмнө нь энэ өвчнөөр өвдөж байсан. Вакцин хийхийн өмнөх үзлэг дээр үжил өвчний  шинж тэмдэг илрэхгүй байж байгаад вакцин хийсний дараа илэрсэн байж болзошгүй” гэсэн тайлбарыг хийжээ.

Харин талийгаач охины ээж “Шинжилгээний хариу гараагүй байгаа. Энэ сарын 20-нд гарна гэсэн. Миний охин үжил гэж өвчнөөр өвдөж байгаагүй. Эрүүл саруул хүүхэд байсан” гэлээ.
 
Энэ мэдээлэлд олон нийт дургүйцлээ илэрхийлж, нялх хүүхэдтэй хүн бүр айж, вакцин хийлгэх нь зөв үү, буруу юу гэсэн хэлэлцүүлэгийг өрнүүлж байна.

Мөн хүүхдийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй байхад Эрүүл мэндийн яамнаас үжил гэх өвсний улмаас нас барсан хэмээн албан бус мэдээлэл хийж буй нь хариуцлагагүй үйлдэл ч гэж үзэж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-16 11:38:24
    Ujil evchinteig ny medej baisan bol yah gej vaktsin hiisen yum, vaktsin hiivel hundrene gedgiig emch medeh estoi,
  • Иргэн 2018-08-16 11:13:04
    Вакцинаас болж үхнэ гэж юу байхав дээ, дэлхий нийтээрээ сая саяараа л хийлгэж байна, бүгд хиараад үхчихсэн юм алга.
  • зочин 2018-08-16 10:14:22
    ийм нөхцөлд эмнэлэгт ямар ч буруу гардагүй, бүгд өвчтөний буруу
  • Бат 2018-08-16 08:38:04
    Турж үхэж тарьж талийх даа тулж байхад бас оросод үхэн хүний шинжилгээ хийлгэх иймэрхүү сэтгэхүйтэй байхад улс яаж өөдтөй байхав
    • бат аа 2018-08-16 08:45:38
      улсын хамаг тарвагыг идээд дуусгасан гуйлгачин чи байх нь.
  •  2018-08-16 08:32:11
    манай шүүх эмнэлэг үнэн ажиллахгүй байх даа. болдог бол ОХУ-д шинжлүүлчүүл арай харгүй юм даа.