С.Мишиг: Өлсгөлөн зарлатал дарамталж байгаа Монголын төр өөрөө эмгэнэлтэй
Баянгол дүүргийн иргэн, худалдаа эрхлэгч С.Мишиг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж хэвлэлийнхэнд хандлаа.
 
Тэрбээр дээрх хуулийг эсэргүүцэж хугацаагүйгээр өлсгөлөн зарлаж байгаа шалтгаанаа Монгол Улсад ард түмний язгуур эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж энэ намар нээлтээ хийх УИХ-ын чуулганы өдөр 10.00 цагаас эхлэн өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж буй нь энэ аж. 
 
Тэрбээр “Би ганцаараа энэ хуулийг эсэргүүцэж байгаа ард иргэдийн төлөөлөл болно. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард нүцгэлж үзсэн. Харин бие муудаж эмнэлэгт хэвтсэн. Тэгэхэд УИХ-ын даргын хуулийн зөвлөх Болд гэж хүн хүлээж авч уулзаад асуудал дэвшүүлнэ гэсэн өнөөдрийг хүртэл таг чиг байгаа учраас өлсгөлөн зарлахаас өөр арга байсангүй. Гэхдээ өлсгөлөнгөө Монгол Улсын жагсаал зохион байгуулах тухай хууль журманд захирагдаж хийнэ. Өлсгөлөн зарлах нь тэмцлийн хамгийн хурц хэлбэр. Магадгүй дараа нь би хэвлэлийн хурал хийж ч чадахгүй байж мэднэ. Өлсгөлөн зарлатал дарамталж байгаа Монголын төр эмгэнэлтэй байна.

Зөрчлийн тухай хуулийг юуг эсэргүүцээд байгаа вэ гэвэл зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхлэвэл 50 нэгжээр торгоно гэж заажээ. Гэтэл энэ 50 нэгжийг яагаад 10-50 нэгж болгож болоогүй юм бэ.

Татвараа төлөөгүй гэсэн шалтгаанаар сая 500 мянгаар шууд торгож байна. Ингэж дарамталж болохгүй шүү дээ. Үүнийг яагаад арай багасгаж болоогүй юм бэ. Тийм учраас энэхүү хуулийг баталсан УИХ-ын гишүүдэд энэ хуулиа эргэж харж, ард иргэдийнхээ дуу хоолойг сонсоочээ. Нүдээ нээж, чихнийхээ бөглөөсийг аваачээ. Амьдралд нийцэхгүй, хөрсөн дээр буугаагүй энэ хуулийн золиос цагдаа нар болсон шүү. Тэд хоорондоо хагаралдаж мөргөлдөж байна.

Мөн намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө өчигдөр шүүхээр оруулж байна. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудсан. Би очсон. Гэтэл надад эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа гэж хэлсэн. Надад хэлээгүй эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Тэгээд шүүх рүү гавлаж авч явсан. Ядаж ар гэрийнхэндээ хэлье гэхэд хүлээж аваагүй. Ингэж муухайгаар дарамталж, Зөрчлийн тухай хууль үйлчлээд байгааг эсэргүүцээд байгаа юм.

Албан хаагчдын дунд тархиа цэнэглээгүй алба хаагчид олон байна. Дандаа дарамталж, хувийн ааш араншингаа гаргаж “Чи муу юу юм. Зайл” гэж харьцдаг. Тиймээс би өнөөдөр ЦЕГ-ын Ёсзүйн хороонд нь болон Хуульзүйн яаманд хандаж саналаа тавилаа. Тэдний зүгээс эдгээр цагдаа нартаа хариуцлага тооцно гэсэн.

Эцэст нь дахиад хэлэхэд, жирийн мөрөөрөөр яваа ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа, хөрсөн дээрээ буухгүй байгаа Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг эргэж харахыг эрхэм гишүүдээс хүсье” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-08-16 13:53:48
    багш НАРЫН төлөө тэмцэж байгаа хүнийг дэмж БҮҮ ДОРОМЖИЛ Доромжилвол Та өөрөө өөрийгөө л доромжилж байгаа ҮХЭР шүү
  •  2018-08-16 08:33:42
    зарим аюултай гэмт хэрэг 300мянган төгрөгөөр үнэлээд арилдаг болсон.
  • Зочин 2018-08-16 08:01:15
    Монголын ард түмэн бид өөрсдөө эмгэнэлтэй байна шдээ. Энэ хүн аргаа барахдаа л ингэж байна. Харин та нар дэмжихгүй юм аа гэхэд бүү доромжил. Муусайн улс төрчдий...
  • зочин 2018-08-16 07:53:17
    Өлсөж жаахан ч гэсэн тураад авахгүй юу даа.