“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” аян үргэлжилж байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбай, байгууллага орчмын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүднээс “Хүүхдийн төлөө хамтдаа” аяныг санаачлан эхлүүлээд буй. Тус аяныг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авахуулаад иргэд, аж ахуйн нэгжүүд ихээр дэмжин, идэвхитэй оролцсоор байна.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн хамт олон өнөөдөр тус аянд нэгдэж, 98 зөрчилийг илрүүлэн, арилгуулжээ. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн Гэрэлтүүлэг ашиглалтын компаниудад илэрсэн зөрчлийг талаарх мэдээллийг баримтжуулан, арилгуулахаар хугацаатай үүрэг өгсөн байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.