БНХАУ-ын иргэн зөвшөөрөлгүй эм худалдаалж байсныг илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг ба дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд хяналт шалгалт хийдэг.

Энэ хүрээнд 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр ирсэн иргэний гомдлийн дагуу Facebook /нүүр ном/-р гаргасан “БНХАУ-ын иргэн Ли Лянхуа, түүний хүүхдүүдийн Jinchenhai ХХК, Аполло ХХК эмийн сүлжээ бизнес нь бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлж, худалдаагаа хийдэг, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг” гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээжээ.

Шалгалтаар БНХАУ-ын иргэн Бао Лин Шао захиралтай Жин Чен Хай ХХК нь 12 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүй, худалдан борлуулж байсан 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байжээ. Иймд Зөрчлийн тухай хуульд заасныг үндэслэн 3,000,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч, 11 нэрийн нийт 155 хайрцаг, 7,798,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч албадлагын арга хэмжээ авсан байна.

Мөн хурааж авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гаргах, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шилжүүлжээ.

БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай Аполло ХХК нь Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй, 5 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолдог аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ingzj Mongolchyyd heden haltar tegregnee 2018-08-17 15:59:03
    Gadaadaas hyyli bys em hydaldaalah sonhor sybyy barih ene byhniig chegchlej boldoggyi yum uu?Chadahgyi bna uu?dendyy anhaaral bolomjgui asyydal bis yy?Yynd mana...
  •  2018-08-16 09:33:32
    МХГ гэж сохор номин гэдэг амьтан байнаа байна.
  • зочин 2018-08-16 06:42:24
    хятад эмч нар ажилладаг эмнэлгүүдээ анхаараач
  • зочин 2018-08-16 06:27:03
    хятадууд болоод хууль зерчигчдийн ард манайхан байгаа тэд л зевшеерел егч еегшуулж байгаа шуу дээ
  • sdsd 2018-08-16 05:17:06
    tengis deer zaragddaag buten sain udur bolgon zarj bgaa em yamarch uilchlelgui bna
    202.55.180.186
    Мэдэгдсэн Хариулах