Бөөрний өвчин ба хоолны дэглэм

Бөөрний архаг дутагдалтай хүмүүст баримтлах хоолны ерөнхий зарчим:

1. Уураг багатай хоолны дэглэм баримтлах
2. Хоолны илчлэг өндөр байх 2000-3000 ккал
3. Хоногийн давс, шингэнийг хязгаарлах
4. БАД-ын хожуу үед хоолонд фосфор, кали хязгаарлах
5. Азотын илүүдлийг арилгах, шээс хөөх үйлдэлтэй ургамал хэрэглэх
6. Амин хүчлийн кетаналогуудыг хоолны нэмэлт болгон хэрэглэх

Уураг багатай хоолны дэглэм:

Хоолны уургийг хязгаарлаж уураг багатай хоол өгөх ба ингэснээр өвчтний биеийн байдал дээрдэж, бөөрний архаг дутагдлын даамжралыг удаашруулах ач холбогдолтой.

Бөөрний дутагдлын ээнэгшилтэй үед уургийг 1 кг жинд 0,9-1г, бөөрний шүүлт 50-30мл/мин хүртэл буурах үед хоногт 50-40 г, төгсгөлийн үед 18-25 г уураг бүхий хоол өгөх ба үүний дүнд цусны азотын ихсэлтийг бууруулж, бөөрний ачаалалыг хөнгөвчлөнө. Харин нийт илчлэгийг бууруулахгүй хоногт 2000-3000 ккал байхаар бодож өөх тос,нүүрс усыг өгнө.Үүнд: цөцгий, ургамлын тос, ногоо, жимс, мөхөөлдөс, зөгийн бал, жимсний чанамал өгнө.

Гадуур хооллох

Уураг багатай хоолны дэглэм барьж байгаа үед гадуур хооллохдоо хоолийг бодолтой нарийн сонгох хэрэгтэй. Уураг ихтэй хоолыг сонгохгүй байх эсвэл урьдах хоолон дахь уургийн хэмжээг багасгаж болно. Гэхдээ үүнийг аль болох өдөр тутмын зуршил болгохгүй байх нь чухал. Хэрэв хааяа нэг гадуур хооллодог бол хоолны сонголтыг ихэсгэж болно. Бөөрний үйл ажиллагаанаас хамаарсан уургийн хязгаарлал дээр үндэслэн эиэ талаар эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

Авч явах боломжтой хоол:

- Нарийн сонголтууд бол сандвич болон ороомог
- Гамбургэр / нэгээс илүүгүй өндөг, бакон, эсвэл бяслаг/
- Бага хэмжээний тахианы мах
- Хот дог
- Жимс болон жимсний салад
- Мөсөн зүйлс
- Буцалгасан чихэрлэг зүйлс

Ресторанд

Ресторанд хооллох үедээ уураг үндсэн найрлаг нь болсон гурван хоол бүү захиал.

Уураг багатай хоолны сонголтууд:

-Ногоотой шөл
-жимсний коктейл
-амтат гуа
-авакода
-хятад ногоонууд
-салат (side salad)

Үндсэн хоол уураг ихээр агуулдаг бүтээгдэхүүн бага агуулсан байх хэрэгтэй.
Уураг багатай десэртүүд:
-шинэхэн жимс
-жимснийсалат
-компот
-жигнэсэн алим
-Жимстэй мөс
-Жимсний шүүсүүд
-Жимсний үүрмэг

Хэрэглэж болох ногоонууд:

-Артичок – шинэхэн болон лаазалсан
- Аспараг- шинэхэн болон лаазалсан
- Шош – франц, шинэхэн,лаазалсан болон хөлдөөсөн
- Биитроот – шинэхэн болон лаазалсан
- Броколи – шинэхэн болон хөлдөөсөн
- Brussel sprouts – шинэхэн болон хөлдөөсөн
- Байцаа – цагаан, ногоон, улаан
- Capsicum – ногоон, улаан- шинэхэн эсвэл хөлдөөсөн
- лууван – шинэхэн, лаазалсан эсвэл хөлдөөсөн
- Каулицэцэг - шинэхэн болон хөлдөөсөн
-Celery –
- Choko
- Эрдэнэ шиш- шинэхэн, хөлдөөсөн, лаазалсан, үр нь болон чихэрлэг эрдэнэ шиш
- өргөст хэмх
-өндөгний навч/ өндөгний ургамал/
- Kale
- Kohlrabi
- Leeks
- Lettuce
- Marrow
- мөөг- шинэхэн болон лаазалсан
-сонгино
-Вандуй – ногоон- зөвшөөрөгдсөн хэмжээгээр
- төмс –шинэхэн болoн хөлдөөсөн
- хулуу
- Хүрэн манжин
- бууцай
- манжин

Анагаах ухааны доктор Ж.Энхтуяа

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine