Ханийн тэнгэр, үрийн заяа дуудуулахад 25-250 мянган төгрөгийн үнэтэй байна
Хоёр хоногийн өмнө Төв Гандантэгчилэн хийдийн зүүн талын хаалган дээр нь настай ээжийгээ дагуулсан намхан бор бүсгүй цүнхээ уудлан нэг юм хайгаад бололтой амандаа үглэнэ.

Өөрийг нь харахад нас 30 хол гарчихсан юм болов уу гэмээр хөрслөг бор, махлаг хүүхэн “Ээжээ тавгийн чихрээ орхичихсон юм бишүү, энэ хавьд дэлгүүр байдаг билүү юу билээ. Ингэтэл мөнгө хүрэх билүү” хэмээн хоорондоо ярилцана. Настай ээж нь эрхи эргүүлчихсэн, халуун наранд ядарсан шинжтэй “Алив хурдалдаа, ядаж сүүдэр бараадъя. Нөгөө цаг нь ч боллоо. Чи хурдан дэлгүүр гүйчихээд ирээч” гэв.

Хажууд нь бии мөн хүн хүлээнгээ сүүдэр бараадаж зогсов.  Охин нь дэлгүүр гүйж, би ээжтэй нь ойр зуурын үг солилцов.
 
Хаа очиж их яриа эмээ байна билээ. Халуун гэж жигтэйхэн байна шүү, ойрноос бас бороотой гэлүү гэсээр яриагаа эхлүүлсэн юм.
 
Тэрбээр “Охиныхоо сайн сайхны төлөө явж байна даа эмээ нь. Миний энэ охин чинь надтай хамт байдаг юм. Доороо нь нэг дүүтэй. Нас одоо 37 хүрч байна. Нөхөр, хүүхэдгүй. Тэгээд бид хоёр ханийн заяа дуудуулах гээд мунгинаж яваа нь энэ. Өөр зөндөө гандангаар явж ном уншуулсан. Хүүхдийн Бүжинлхам бурхан ч гэртээ залаад удаж байна. Үр хүүхэдтэй болохгүй юм. Хөгширлөө энэ нэг амьтан” гэж ам хуурайлахгүй ярьсан даа.

Охин нь ч дэлгүүрээс чихэр аваад яаран яаран ирлээ. “Одоо энэ зурхайч руу оръя би цаг авчихсан байгаа” гээд ээжийгээ дагуулаад Энхбат гэгч зурхайч руу оров. Гандагийн зүүн талд жижигхэн умгар модон амбаарт суух бөгөөд өрөөнд нь хоёр хүн ороод суух зайгүй болчихно.

Би ч үүдэнд хүлээж зогсч байгаад ээж, охин хоёрыг гарсны дараа оръя доо гэж бодов.

Ингээд тэр хавиар байдаг зурхайч нараар орж ханийн тэнгэр, үрийн заяа дуудуулахад хэдэн төгрөг байдаг талаар сонирхохоор шийдсэн юм.
 
Тэр хооронд үртэй, хайрлах ханьтай болчих юмсан гэсэн арга ядсан иргэд зурхайч, мэргэч төлөгч нараар их орж, аяыг нь харж, үүд хаалгыг нь сахиж суудаг байхдаа гэж бодов.
 
Төв Ганданг тойроод “Зурхайч, мэргэ төлөгч, засал хийнэ” гэсэн хаяг олон харагдав.

Захын нэг рүү ороход урдаас шууд “За ямар засал заваа хийлгэх гэж байна. Наашаа суучих” гэж хэлэх нэгэн байх ч зарим нэг нь хүн орж байгааг тоох шинжгүй, утсаа маажиж хялам цэхэм гэх лам, зурхайч нар ч байх юм билээ.
 
Гэхдээ хүмүүсийн зовлон дээр зоолдог лам, зурхайч нар цөөнгүй байдаг бололтой. Юм асуухаар урдаас шууд үнэ өртгөө хамгийн түрүүнд ярих юм. Зарим нэг нь сүсгээрээ мөнгө төгрөг авдаг гэх.
 
Миний өмнө нөгөө зурхайч залуу руу орсон ээж, охин хоёр ч удсан. Цонхоор нь хальт гарвал сүү, тавгийн идээ бариулчихсан даллага авахуулаад, хурайлуулаад байгаа харагдав. Тэрбээр эрхи эргүүлж, ховлого татаж байгаа харагдав.

Би хажуу талд байрлах шашны дэлгүүртэй, зурхайч руу орлоо. Шар дээлтэй лам бололтой залуухан эмэгтэй байна. Их уриалагхан “Наашаа суу, за юу асуух уу” гэхээр нь

-Сайн байна уу, ханийн тэнгэр дуудуулах гэсэн юм?

-Болно. Одоо юу.

-Тиймээ. Болох уу, үнэ тариф нь хэд байдаг вэ?

-Манайх 250 мянган төгрөгөөр дууддаг юмаа. Хэрвээ яаралтай бол хямдруулж 180 мянгаар дуудаад өгье. Бүх хэрэгтэй зүйл нь манайхаас гарна.

-Өө тийм үнэтэй байдаг юмуу?

-Тийм шүү дээ. Нэг дуудаад л сайхан хань ижил ороод ирдэг. Манайхаар ханийн тэнгэр, үрийн заяа дуудуулсан хүн бүр хань ижилтэй болдог.

-Тиймүү. За байз тэгвэл миний мөнгө хүрэхгүй юм байна.

-Тэгвэл мөнгөтэй болохоороо хүрээд ирэхгүй юу даа.
 
Ингээд тэндээс гараад замын ард талд байгаа нэгэн зурхайч ах дээр орлоо.

Түүнд мөн л учир явдлаа хэлэв.

Тэрбээр “Засал сайн хийлгэвэл үнэ өртөгтэй. Гэхдээ заслыг дор хаяж 3 удаа хийлгэх хэрэгтэй шүү. Нэг удаа хийгээд юм болдоггүй юмаа. Хамгийн гол нь засал хийлгэж байгаа хүний сэтгэл, сүсэг бишрэл их чухал шүү” гэв.

-Тэгээд хэдэн төгрөгөөр ханийн заяа дууддаг юм бэ?

-30 мянган төгрөгөөр гурван өдөр засал хийлгэчих үү.

-Нэг нь 30 мянга уу, гурван удаагийн засал 30 мянга уу?

-Нэг засал хийлгэхэд 30 мянга, гурван удаа нь 90 мянга болно.

-Та хүн дууддаг уу?

-Дуудна. Ямар хүн. Зураг байна уу харъя.

-Байхгүй?

-Жил усыг, төрсөн сар өдөртэй нь мэдэх үү?

-Мэдэхгүй шүү дээ.

-За тэгвэл нэрийг нь хэлдээ. Үзээд өгье.
 
Уг зурхайч ахын хувьд гурван өдрийн заслыг 90 мянгаар хийж өгнө. Санаа сэтгэлд нийцсэн ханьтай болдог юм даа гэв.

Ингээд тэндээс гараад нөгөө ээж, охин хоёрын орсон зурхайч руу орлоо.

Үдийн хоолоо идэж байгаа бололтой хуушуур, төмсний салат идэж байсан тарган залуу амаа хэд шударснаа “Наашаа суу, суу” гэв.

Би ч орных нь дор байрлах модон сандал дээр суугаад учир байдлаа хэллээ.

Тэрбээр бугуйндаа хийсэн эрхээ сугалж авснаа жил, насыг минь асууж ховлого татав.

-Ямар хэргээр яваа билээ?

-Аан нэг асуудлаар.

-Ханийн тэнгэр дуудуулах гэсэн юм. Хэдэн төгрөгөөр дууддаг бэ?

-25 мянган төгрөгөөр дууддаг юм.

-Юу юу бэлтгэж ирдэг вэ?

-Сүү, тавгийн идээтэй байхад болно. Чиний сайн өдөр хэзээ бэ.

-Бүтэн сайн өдөр?

-Тэгвэл тэр өглөө эрт 09 цаг гэхэд хүрээд ирж болно. Хүний сүлд өдөр нь дууддаг юм.

-Аан тиймүү. Та хүн салгаж өгдөг үү?

-Ямар хүн бэ. Зураг нь байна уу харъя.

-Энэ байна?

-Аан чамд хань болох хүн биш байна. Ашиглаад хаяна. Өөрөө л суудлаараа холдохгүй юу даа.

-Суудлаараа гэж юу гэсэн үг бэ?

-Чи л зай бариад харьцахаа больчих.

-Танайх 25 мянга юм бол, хажуу талын чинь эмэгтэй зурхайч ханийн тэнгэр дуудахад 250 мянган төгрөг гэнэ. Яагаад тийм үнэтэй байдаг юм бол?

-За арай ч дээ, тийм шуналтай шулаач байж болохгүй. Наад эмэгтэй чинь шулж байна. Хэн тийм үнээр ном уншуулж засал хийлгэх вэ.

-Ер нь ханийн заяа дуудуулъя гэж хүмүүс хэр ирдэг вэ?

-Янз янз, сүүлийн үед эрчүүд их ирж ном уншуулдаг болсон.

Ингээд би бүтэн сайн өдөр ирэхээр болоод зурхайч залуугийн нэрийн хуудсыг аваад умгар амбаараас нь гарлаа.

Тэндээсээ гараад Түвдэнпэлжээлэн хийдийн урд байрлах хийд рүү нь орж үүдэнд нь ном бичиж байсан залуугаас “Ханийн тэнгэр, үрийн заяа дууддаг ном бичүүлэх гэсэн юм. Хэдэн төгрөгийн үнэтэй вэ” гэж асуухад  “3500 төгрөг. Гэхдээ сүсгээрээ ч  байдаг юм. Одоо бол уншихгүй. Сар бүрийн шинийн 15-нд өглөө эрт хурлаар уншдаг ном. Тавгийн идээ бэлтгэж ирдэг” гэхээр нь гараад явав. 
 
Ийнхүү нэг өдөр гурван гандан, таван зурхайчаар орсон юмдаа. Бөө нарын хувьд бас янз бүрийн үнэ ханштай байдаг талаар дээр таарсан ээж, охин хоёр надад сонирхуулж ярьсан.

Тэр эмэгтэйн хувьд сүүлийн гурван жил гандан хийд, сайн гэсэн зурхайч болгоноор явж ханийн тэнгэр, үрийн заяа дуудуулсан гэнэ. Гэвч өнөөдрийг хүртэл хань ижилтэй болоогүй байна. Арга ядсан ээж нь хүртэл санаа зовж “Насаараа ганцаар явах одонд төрчихсөн юм байхдаа. Ядаж зулайг нь үнэрлэх үртэй болоосой гэж бодох” гэж санаа алдсан юм.

Хань ижил гэдэг ирэх цагтаа л ирдэг байх. Гэхдээ ханийн тэнгэр дуудуулаад засал завааг нь сайн хийлгэсэн өчнөөн хүн элгээ дэвтээх ханьтай, энгэрээ гоёх үртэй болсон байдаг юм билээ.

Гэвч ийм хүний сэтгэлийн явдал, зовлонг мөнгөний хэрэгсэл болгож, дуртай үнээ хэлж байдаг лам, зурхайч ичих нүүр эмзэглэх сэтгэл байх хэрэгтэй шүү дээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-04-30 09:46:05
    сэлэнгийн нэг хөгшин авгай yag iim argaar namg chdsan daa hoorhii.1 sh chiher idee l ter ni shuud uilchilsen bgaam daa.gehdee duudsan duuduulsan 2 too muu gsn
  • Иргэн 2018-08-19 05:58:14
    Хүний гэр бүл салгаж хүн дуудна гэдэг чинь хийсэн лам бөө болон дуудсан хүн хоёртоо маш их нүгэл хураадаг жамтай.
  • Zochin 2018-08-17 17:10:59
    Lam zurhaich deer ochih ni hvnii erhiin asuudal bitgii demii hutsaad bai.Etseg eh ah dvvsee ungurhuur hen ch baisan lam ruu ochdig ni hudlaa bish ...
  • ju 2018-08-16 14:10:02
    Yu gej ter huvalznuudad mongoo zuger ogood baidgiin.shal teneg.hunii setgel zuigeer l toglood baihad ochoid l mongoo mai geed l ogoid baihiim teneg
  • бб 2018-08-16 10:09:19
    энэ чойжамц гэж дуракын хийж байгаа юмыг
  • Яана даа! 2018-08-16 09:10:04
    Шарын шашин бол гүн ухааны номлол болохоос биш ид шидийн зүйл биш гэдгийг монголчууд 21-р зуунд ч ойлгоогүй л явна даа!
  •  2018-08-16 08:37:48
    тэгвэл энэ олон гудмаар биеэ үнэлээд яваад байгаа хүүхнүүд ханьтай болоод ч үргэжлүүлээд биеэ үнэлээд байгаа байх нь.
  • Алх 2018-08-16 07:50:16
    Нөхөр эхнэр худалдаж авч байна гэсэн үг үү ккк
  • Нацаг  2018-08-16 06:48:52
    За мөнгөтэй болж хань дуудуулъя хэр чаддагш мэддэгийг нь шалгана аа
  • Дорж 2018-08-16 06:30:21
    Шашин шүтэх эс шүтэх нь миний эрх шашны байгуулага ямар үнэ ханш тогтоох бас л эрх нь таа бидний эрх чөлөөнд бүү халд эсвэл та гандангаар бүү оч таны эрх
  • Хүн залилж мөнгө саахыг зогсоох ёстой 2018-08-16 06:09:05
    Ер нь зурхайч, бөө, лам нарын хийж байгаа зүйл бол зүгээр л ЗАЛИЛАН. Арга ядсан хүнийг хуурч мөнгийг нь салгах боловсон хулгай. Хууль хяналтынхан анхааралдаа ав...
  • Мийгаа 2018-08-16 04:13:28
    Үнэхээр мэдлэгтэй юм бол даруухан байх ёстой доо тэгээд сүсгээрэй өгсөнийг н авах ёстой
  • Бат 2018-08-16 04:06:45
    Зарим ном дээр үеэсээ тогтсон ханштай байсан энд маргах зүйл үгүй тухайлбал нас барагсадын хойтох бодийн ханштай гм
  • зочин 2018-08-16 03:55:13
    зөв ш дээ гандан лам болгон үнэтэй тариф ч гэх шиг өмнө цагт ганц хадаг л авдаг байсан лам нар хэдэн зуун мянгаар л үнэ ярих болж дээ сүсэгээрээ л болдог шүү дэ...
  • зочин 2018-08-16 03:16:52
    маш чухал сэдэв хөндсөн байна. Юм сүсгээрээ л байвал буян болмоор юм. Хэтэрхий үнэтэй юмаа. Засал номыг нь сэтгэлээсээ сайн хийгээд өгвөл их буянтай л ажил юмда...