Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийнэ
09:00 цагт: МУИС-ийн Номын санд “BIRDS” төсөл буюу сансрын технологи хөгжүүлэгч 20 гаруй орны төлөөлөгчдийн хурал болно.
 
09:00 цагт: Нийслэлийн Иргэний танхимд "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ыг иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдэд танилцуулах хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн байрандаа Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: НМХГ-аас өөрийн байрандаа зөвшөөрөлгүй борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Нарс зусланд Нийслэлийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагаа болно.

11:00 цагт: БХБ-ын сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх" төслийн үйл ажиллагаатай танилцана.

11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд, ЭМЯ-ны төлөөлөлтэй уулзана.

11:00 цагт: Хангарьд ордны 14 давхарт НЗДТГ, Шинжлэх ухааны академи хамтран ажиллах гэрээ байгуулна.
 
11:30 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Иргэдийн оролцоотойгоор Нийслэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх” уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт: ҮБХИС-ийн Шархадны сургалтын төвд Оюутан цэргийн Тангарагийн баяр болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт: Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас Төв аймгийн Заамар суманд Туул голын гольдрил дотор алт олборлож байгаа компаниудын талаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2018-08-22 15:36:56
    teneg yumnuudin hiij bgaa ajil
    104.247.134.65
    Мэдэгдсэн Хариулах