Хонхны баяр утгаа алдлаа
Наанаа “Хүүхэд хүүхэд” гэвч ардуур нь алт мөнгө бодож явдаг захирал, хэлэх хийх хоёр нь алд дэлэм зөрдөг багш нарт дөрөвдүгээр анги төгсөөд “хонхны баяр” гэгчийг хийн, дэгэж дэрвэж яваа багачуудын өмнөөс тэрслүү үг хэлмээр санагдлаа. Найман нас хүрсэн хүүхэд 10 жилийн сургуульд ордог байх үед “Хонхны баяр” хийх эрхийг найм, аравдугаар ангийнхан л эдэлдэг байлаа. Сэтгэл уярмаар гэгэлзсэн аятай дуу дуулж, энгэртээ мөнгөн хонх гялалзуулдаг тэр өдөр ах, эгч нар бүрэн бус дунд, бүрэн дунд боловсролын үнэмлэх (хүсвэл сургуулиас гарч болох эрх гэж ойлгож болно)-ээ албан ёсоор гардаж аваад амьдралын мөр, хөөн оддог байв.
 
Ижил утгатай үгсийг синоним гэж нэрлэдэг билээ. Тэгвэл “Хонхны баяр”, сургуулиас гарч, хар толгойгоороо амьдралаа хөөх эрх, бүрэн, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ гурав нэг утгатай болж таарч байгаа биз. Гэтэл сүүлийн жилүүдэд ашиг хонжоо харсан сургуулийн захиргаа, сэргэлэн нь дэндсэн багш нартайгаа хамтраад дөрөвдүгээр анги төгссөн хүүхдийг “Хонхны баяр” тэмдэглүүлдэг шинэ моод гарч ирлээ. Дээр өгүүлсэн антонимыг санах юм бол төр, засаг “Дөрөвдүгээр анги төгссөн хүн бол цаашаа өөрийгөө аваад явчих чадвартай, цаашаа сурна уу байна уу, өөрөө мэднэ биз, “Хонхны баяр”-аа хий, тэгээд сургуулиас зайлж болно” гэж байгаатай ялгаагүй гэж ойлгогдоод болдоггүй.
 
Нөгөө талаар аваад үзэхээр, Монголчууд алцгар А, бэгцгэр Б-гээ танихтайгаа болж, нэмэх хасах, үржих хуваахьш хүрдийг цээжний “пан”-аар хэлэх хэмжээний боловсролыг хангалттай гэж үздэг болоо юу гэмээр. “Азийн бар” болох гэж байгаа улсад энэ байж болох үзэгдэл мөн үү дээ, айн. Хүүхдүүдийн хувьд бол ч амттан шимттэн идэж уугаад, анх удаа хоногоор амралтад яваад л... Сайхаан сайхан, хэлэх юм байхгүй. Зохион байгуулагчдад нь ч гэсэн ашигтай. Харин Монгол Улсын боловсролын нэр хүндэд л жаахан муухай юм аа даа.
 
Тэгэхээр хууль завхруулж байгаа“Ардын багш” нарт хэлэх тэрслүү үгээ хэлэх цаг боллоо. Энэ үйл ажиллагаагаа “Хонхны баяр” гэж нэрлэдгээ болимоор байна. Бага ангийн хүүхдүүдийг “Хонхны баяр” тэмдэглүүлж завхруулаад байхад яагаад эцэг эхчүүд дуугүй суугаад байна аа. Та биднийг дуугүй суугаад байхаар багш нар давраад “Цэцэрлэгийн хонхны баяр” гэгчийг хүртэл бодож олсон байна, цаагуур чинь.
 
Хууль чангарахад хулгайч нарын арга нарийсдаг гэдгийн үнэнийг боловсролын салбараас бүрэн утгаар нь харж болж байна. “Эцэг эхийн зөвлөл” гэдэг байгууллага бий болгож, авлига, санхүүжилтээ өөрсдөөр нь санаачлуулж авч байна. Бусдын дор орох дургүй монгол занг нь далимдуулаад хөөрхий эцэг эхчүүдийг хямрааж байна даа, хямрааж байна. Сургууль, багшдаа бэлэг зэхдэг байсан бол одоо сургуулийн таван удирдлагад бэлэг өгдөг болсон байна. Захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, санхүү гээд бүгд хонхны баярын хаялгаас хүртдэг болж.
 
“Шинэ жилээр сургуульдаа юм аваад өгчихсөн. Одоо багш, удирдлагуудад л бэлэг авч өгөхөд болно. Эцэг эхчүүдэд хүндрэл үүсгэхгүйн тулд ингэж тохируулсан юм” гэж нэг их харж үзэж байгаа аятай ярих багш, хичээлийн эрхлэгч, захирлуудыг яалтай.
 
Айл болгоны амьдралын бололцоо адилгүй байтал багш, захиралуудын шунал адилхан байх юм. Мөдхөн ’’Яслийн хонхны баяр” төрөхөд бэлэн болчихож. Дуугүй байгааг зөвшөөрсний шинж гэдэг билүү. Нэртэйгээр нь боловсролын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад, дөрөвдүгээр анги төгсөгчдөд бага боловсрольга гэрчилгээг нь олгочхооч. Эцэг эхчүүд хэл ам хийхгүй амар шүү дээ. Энэ асуудлаар нийслэлээс бодитой шийдвэр гаргасан дуулдана. Энэ шийдвэр нь нэг, хоёр жилийн насгүй гэж найдъя.
 
Монголын мэдээ
Б.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zovlont etseg 2014-05-15 13:52:31
    uneen unen. baga angiin bagsh nar jil bolgon angidaa iim ch yum heregtei,tiim ch yum dutuu geed etseg ehchuudeec mungu neheed avaad l bdag. ter n hedenhen jiliin daraa semhen alga bolood, daraagiin daasan angiasaa dahiad l neheed eheldeg gj bgaa.us butsal
  • ккккккк 2014-05-15 10:37:12
    багш нарын төгсөгчдөөс мөнгө авдаг арай дэндэж байнаа.их сургуулийн 1оюутан 40-50000төгрөг багшдаа цуглуулахад голж 80-100000 авч байна.30-40 оюутантай гээд бод доо.ажлаа хийж цалингаа авч байж ичээсээ.
  • kkkkk 2014-05-15 02:44:07
    yag zuv etseg ehchuud hoorondoo yanaa yanaa geltseh hernee bagsh nart ni ugee helj chaddaggui terii n bagsh saihan dalimduulna zuvlul uursduu med geed garna. heden bayan etseg eheer angiinhaa zuvlul geechiig songochino ted ni busdaa terguulj mungu nehne d
  • zochin 2014-05-15 02:31:58
    Surgah arga barildaa shinechlel hiij chadahgui bj yun tumnii huuhdiig shulahaa negd tavisn malnuud ve
    • T 2015-05-18 03:23:50
      Argagui ee suuliin yed sudalgaagaar 10 jilee dundaj buyu tuunees dooguur duntei tugsugchid bagshiin surguulid ikh orj bna gesen medee garch bsan