Галт тэргэнд явсан зорчигчдод 300 мянган төгрөгийн тусламж олгож байна
Дорноговь аймгийн Айраг сумын орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг осолдсонтой холбогдуулан “Ган зам даатгал” ХХК осол гарах үед галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300 мянган төгрөгийн тусламж олгож эхэлжээ.

“Ган зам даатгал” ХХК-ийн энэхүү тусламж нь “Ган зам даатгал” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үзүүлж буй  хүмүүнлэгийн тусламж бөгөөд даатгалын нөхөн төлбөр биш юм. Энэ ослоос гэмтэл бэртэл авсан зорчигчдод гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг холбогдох материалыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа, хувь хэмжээгээр тооцон олгоно гэдгээ мэдэгджээ.

Осолд орж эрүүл мэндээрээ хохирсон зорчигчдод дээрх мөнгийг 30 хоногийн дотор олгож дуусгах юм байна.

Тиймээс дээрх галт тэргээр зорчиж байсан хүмүүс зорчих эрхийн тасалбар болон иргэний үнэмлэх, албан үүргээ гүйцэтгэж явсан ажилчид байгууллагынхаа тодорхойлт болон ажлын үнэмлэхээ авч “Ган зам даатгал” компанид очих ёстой ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-16 09:25:33
    доргилттой, тархины цус хурсан хүмүүс мэдээгүй баыйсан бол 300 мянган төгрөгийн тусламж олгоод хожим нь тэр хүний хохь өгсөн гээд дуусаа