“Хүүхдийн автобус”-нуудыг шалгаж байна
Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Боловсролын газар хамтран автобус, тээвэрлэгч нарт “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартын шаардлага хангаж буй байдалд үзлэг, шалгалт хийж эхлээд байна.  Уг хяналт шалгалт нь ЕБС-ийн хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар, стандартын шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгтой юм.

Шалгалтын эхний хоёр өдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт 27 сургуулийн 70 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 16 сургуулийн 20 тээврийн хэрэгсэл хамрагдаж 4 сургуулийн 5 тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцээд байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.