“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 37 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ

Засгийн газраас 'Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөр'-ийг 2018-2022 онд 37 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ. Санхүүжилтийг улсын төсөв болон гадаадын зээл тусламж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, бусад эх үүсвэрээр хангах юм байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулахыг зорьж буй юм.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдэж байна. Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд 87-96%, 12 насанд 65,3%, 18 насанд 67,5% байсан бол энэ тоо өссөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, 2012 онд 18 хүртэлх насны 976 мянга 941 хүүхдийн 83,6 хувь буюу 816 мянга 941 хүүхдэд үзлэг хийхэд 91 хувь нь шүд цоорох өвчтэй байсан нь 18 хүртэлх насны хүүхдийн өвчлөл өндөр байгааг нотолж буй. Өнөөдөр улсын хэмжээнд 725 мянга 600 гаруй 2-12 насны хүүхэд байна.

Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.

Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1049 шүдний эмч улсын хэмжээнд ажиллаж байгаагаас 77 хувь нь буюу 817 нь хувийн эмнэлэгт ажиллаж байна. Цаашид өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг,аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг,бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй ижил үнээр үйлчлүүлэх боломжийг нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалтттай арга хэмжээ авч ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira 2018-08-24 21:49:54
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...
  • zochin 2018-08-23 05:13:41
    Mungu ideh arga. Eruul mongol hun geed l surjigneed oligtoi yum boloogui dee. onoshlood emchleh ni chuhal bolohoos uvchtei hunii too ni chuahl bus.
  • zocin 2018-08-22 08:32:45
    ulsiin mongiig bainga ideh bolomj olgoh umdaa,hotolbor heregzuuleed bysad salbar deerdsen ni haana baina,
  •  2018-08-16 08:50:36
    энэ үр дүн нь гарахгүй баахан хөтөлбөр хэрэгжүүлээд улсын мөнгийг сайхан залгиж байна даа.