Яармагийн гүүрийн ажил арваннэгдүгээр сард дуусна
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж хүртэл 250 метр газар барилга угсралтын ажлыг хийж гүүрийн зорчих хэсгийн нэг эгнээг Үндэсний их баяр наадмаас өмнө нээсэн билээ.

Уг төслийг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ гүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай, хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай юм байна.

Ашиглалтад оруулснаар Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй байх аж.

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг  хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа төдийгүй  гэрэлтүүлэг, ус зайлуулах  төхөөрөмж, дугуйн зам гээд иж бүрнээр нь хүлээлгэн өгнө гэдгээ  гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд хэлж байна.  Энэ гүүрийг ашиглалтад оруулснаар хуучин, шинэ нисэх онгоцны буудлын авто замын хөдөлгөөний хамгийн гол ачаааллыг даах ажээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-16 04:55:08
    Тэр орчмын замын түгжрэл 50-60% буурна ч гэх шиг, насаараа тэр гүүрээр явж байна, тэнд түгжрээд байсаныг санахгүй юм. Дээдсүүдийн мөнгө идэх нэг арга л байхдаа...
    202.180.218.37
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-15 03:59:38
    ymarch tugjrelgui gazar guur bairchimaa ternii orond hotiin towdoo zamaa ynzalj tugjrelee buuruulahgui
    66.181.189.42
    Мэдэгдсэн Хариулах