УБТЗ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

10:00 цагт:
НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай” болон “Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагт: Спортын төв ордны IV давхарт ӨМӨЗО-ны Ордос аймагт болох “Олон улсын хүүхдийн спортын VIII наадам”-ын ажлын хэсэг хуралдана.

11:00 цагт: Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 7 сарын статистик мэдээллийг танилцуулна.

11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос “Зүүн хойд Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт:  УБТЗ-ын Удирдах газрын "А"зааланд байгалийн гамшгийн улмаас үүссэн хохирлыг арилгах төмөр замын сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийнэ.

MN мэдээллийн төвд

11:00 цагт: Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифын асуудлаар “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ, тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт:  “Rail Berlin Representative office”-оос Төмөр замын ачааны болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой Монгол залуусыг дадлагажуулах талаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.