Гэмтсэн буга, согоог аварчээ
Идэвхтэн байгаль хамгаалагч Дарханбаяр энэ сарын 13-ний өдөр Эмээлт өртөө орчим замын хажууд гэмтсэн буга байна, мэргэжлийн тусламж хэрэгтэй байгаа тул яаралтай арга хэмжээ авч өгнө үү гэж мэдээлсэний дагуу ХААИС-ийн багш, агнуур зүйч Магсаржав, Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран газар дээр нь очиж авран хамгаалах ажлыг зохион байгуулжээ.
  
Мэдээллийн мөрөөр очиход Эмээлт өртөө орчимд зам хөндлөн гарахаар явж байсан хос буга, согоо хурдтай, сигналдаж орж ирсэн машинаас айн цочиж, замын хажуу руу үсрэхдээ огцом налуу руу унаж буга нь гэмтсэн байна. 

Дуудлага авангуут Нийслэлийн шуурхай албанд дуудлага өгч, Нийслэлийн БО-ны газрын амьтны мэргэжилтэн Цолмонбаатар болон мал зүйчид, том хөхтөн туурайтан амьтан судлаач мэргэжилтнүүд, цагдаагийн шуурхай эргүүл, иргэд олон нийтийн оролцоотойгоорр авран хамгаалах ажлыг хийж Нийслэлийн мал эмнэлэг болон зэрлэг амьтан асрах газарт шилжүүлсэн байна. Харин бүрэн эдгэрэхээр нь байгальд нь тавих аж.

Дашрамд дуулгахад бэртэж гэмтсэн амьтантай таарвал нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 310005, Байгаль орчны газрын 323780 гэсэн утсаар мэдэгдэж мэдээлэл өгч байгаарай.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Okay 2018-08-15 04:42:52
    Sain uils hiijee amjilt husey
    66.181.161.93
    Мэдэгдсэн Хариулах