Ажилтнаа зодсон ЗТХЯ-ны хэлтсийн даргад холбогдох хэргийг шүүнэ
Ойрын хэдэн өдөр ЗТХЯ-тай холбоотой олон асуудал олны анхааралд байна. Газрын дарга нар нь нэгнийгээ зодож амийг нь хохироов. Энэ хэрэг гараад удаагүй байтал араас нь суудлын галт тэрэг унаж, олон хүн бэртэж гэмтэв.
Тэгвэл тус яаманд дахиад нэг зодооны хэрэг гарсан нь асуудал болж мандав.  

Дээрх асуудлуудыг гарахаас өмнө тус яамны хэлтсийн дарга Г.Гантулга гэгч нь хамт ажилладаг байсан Н гэх бүсгүйн биед халджээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, улмаар шүүхэд шилжүүлсэн байна. 

Хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа бөгөөд уг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн тов тун удахгүй гарах аж.
 

О.Сайхан
Оллоо.mn 


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-15 04:24:40
    Төр засаг ,ерөнхийлөгч гэж байдаг бол одоо л төмөр нүүрээ харуулаад наад муусайн юмнуудаа цэгцлээд өгөх цаг нь болсон шүү.Арай даварлаа.
  • зочин 2018-08-14 10:01:30
    Энэ яаманд чинь боксын ринг засаад өгмөөр ч юм уу. Даварсан хурган дарга нар....
  • зочин 2018-08-14 09:05:01
    баттулга хурэлсух хоер нийлж хун зодох нь алах нь л дутуу байх шиг бна даа