Вакцин хийлгэсэн есөн сартай охин дөрөв хоног халуурч байгаад эндэв
Баянзүрх дүүргийн түргэн тусламжийн төвд өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр есөн сартай хүүхэд вакцин хийлгэсний дараа дөрөв  хоног өндөр тунгаар халуурч улмаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  

Эх сурвалжийн хэлж буйгаар хүүхдийн ээж охиноо вакцин хийлгэсний дараа халуурч эхлэхэд нь тус дүүргийн эмнэлэгт үзүүлсэн боловч эмч нар эмчилгээ бичиж өгөлгүй вакцинаас болж халуурч байгаа юм гээд халуун бууруулах тариа хийж өгөөд, халуун бууруулах лаа хийхийг зөвлөжээ. 

Гэтэл нөгөөдөр нь охины биеийн байдал эрс муудаж эхэлсэн бөгөөд ар гэрийнхэн нь сандралдан тус дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд эмч нар шоконд орсон байна гэсэн хариуг хэлсэн байна.

Бүр охины бие муудаад түргэн тусламж дуудахад түргэнийхэн дүүргийн эмнэлэгтээ үзүүл гэж загнажээ.

Улмаар охиныг ээжтэй нь уулзуулалгүй дөрвөн цаг эмчилгээ хийсний эцэст охин эндсэн харамсалтай хэрэг гарсан аж. Одоогоор эл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа ч охины ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа гэнэ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2018-08-15 01:35:40
    manai nohor jil bur l haniadnii vakzin hiilgeed l bsan odoo bie ni jaahan yadraxaar l hanialgaad exelne dee.. bi huwidaa hynii yanz byriin bakter hiilgeh demii ...
  • Бат 2018-08-15 01:18:22
    Харамсалтай хэрэг болжээ гэхдээ 100000-д ганц нэг ийм тохиолдол гардаг яалтайсан билээ
  • СҮХЭЭ 2018-08-14 15:35:24
    60 ТЭРУМЫН НЭГ МЭРГЭЖЛИЙН БУС САЙД АЖИЛАА ХИЙЖ БАЙГААГЫН ТОД ЖИШЭЭ
  • хятадын эм бэлдмэлээс олон улс зайлс хий 2018-08-14 15:20:52
    Вакцины гарал үүсэл хаанахыг яаралтай тогтоох хэрэгтэй. Хятадын хуурамч вакцин байх магадлалттай шүү. АНУ Европд хятадын хуурамя вакцин тарьж хүүхэд эндсэн
  • MAL PISDA  2018-08-14 14:30:05
    IIM GAITAI PIZDAKUUD HUNII AMIDaRLAAR SHAACHIHIIM BAINALDA
  • Зочин 2018-08-14 13:37:17
    Ерөөсөө вакцин гэдэг юмнаас бүрмөсөн татгалзчихвал яасан юм бэ???!!!
  • Энхээ 2018-08-14 12:17:35
    Дультраа сайд жаахан барцадтай байна уу даа
  • zochin 2018-08-14 11:45:58
    EM yamnii said ogtsor, ta emch hun bish uchir hyanalt tavij chdahgui baina, tegeed ch ene bol setguulchiin hudlaa yaridag show uzuuldeg gazar bish, ta oilgoj ba...
  • zochin 2018-08-14 11:36:26
    Yanaa ahiad hunii altan ur, yamar muudsan vaktsin hiichihev dee, huuheddee vaktsin tariulahad batalgaa baina uu,ulaan hahuul goridson emch nar , emnelgiihumuus...
  • зо 2018-08-14 11:19:56
    сайдаа ажлаа хийлдээ хийж чадахгүй бол ажлаа хийгээч,түг маг гээд ажлаа хийж чадахгүй.өгөөч наанаасаа хангалттай мөнгө олоо биздээ.
  • Zochin 2018-08-14 11:12:21
    Shuuh emnelegt ni itgeh arga bas l bhgui,ur huuhdee aldsan humuusiin buruu bgool hariutslaga aldsan emchiin zuv bolgool unguruunu.
  • зочин 2018-08-14 10:47:43
    Аргаа бараад хүүхдийн яаралтай түргэн дуудахад огт ирдэггүй шүү. Үүнийг холбогдох газар нь анхааралдаа ав.
    • thh 2018-08-14 13:50:21
      huuhdiin turgen er irdeggui sh de. uursduu unaagaaraa l emneleg deer ochdog. hetuu hetsuu
  • эргүү эмч нар 2018-08-14 10:37:46
    Сайд нь энэ талаар мэдэж байгаа болов уу
  • гэрэл 2018-08-14 10:37:31
    ээ, хайран сайхан хүүхэд, сүүлийн үед өрхийн эмч нар залуухан, нэг л их тайвшруулсан зөвлөлгөө өгөх юм даа, өвчин цаг алдвал ямар аюултай юм бэ, эмч нар минь
  • зочин 2018-08-14 09:59:12
    Энэ бол их олон гарсан эндэл дээ. Тэгээд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Одоогийн эмч нар ч цалин нэм гэж хашгирахаас биш өвдсөн зовсонд туслах нь юу л бол