Ц.Ганхуяг: Хэнтий аймгийн нөхөн сонгууль шударга явагдана гэдэгт эргэлзэж байна
 Иргэний зориг ногоон намыг УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн билээ.

Өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд ИЗНН-ыг оролцуулахгүй байх шийдвэрийг мөн гаргаж байсан удаатай.

Тэгвэл хоёр дахь удаагаа сонгуульд оролцох эрхгүй болоод байгаа дээрх намын дарга Ц.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг "Сонгуулийн ерөнхий хороо Үндсэн Хуулийн 16.9-т заасан “Монгол улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн тулгуур заалтыг зөрчиж байна. Түүнчлэн “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль болон бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэх заалтыг зөрчлөө.

Сонгуулийн тайлан ирүүлээгүй үндэслэлээр иргэн, улс төрийн намын сонгогдох эрхэнд халдах нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон Үндсэн Хуулийн цэцийн 2010 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдааны шийдвэрийг тус тус зөрчин ИЗНН-ыг УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг дахин гаргалаа. Хэнтий аймагт царцаа буюу хиймэл сонгогчид аль хэдийн очсон тухай мэдээлэл ирсэн. Удахгүй тоог нь гаргаж баталгаажуулна. Түүнээс гадна бид бүхэн хууль ёсны эрхээ эдлэхийн тулд шүүхийн байгууллагад хандахболно” хэмээн онцлов.

Мөн түүнчлэн дээрх нөхөн сонгууль болох гэж байгаа газарт царцаа нарын нүүдэл аль хэдийнэ эхэлсэн байна.

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн наадам шоуг нээж оролцсон. Мөн гар бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Мөн есдүгээр сард Хэнтий аймгий Жаргалтхаан суманд улсын дуу дуулаачдын тэмцээн болгох шийдвэрийг гаргажээ.

Мөн Хэнтий аймгийн сонгогчдод зориулсан хэвлэлийн тусгай дугаарыг бэлтгэн гаргаж Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Тиймээс энэ тойрогт шударга сонгууль явагдана гэдэгт эргэлзэж байна гэлээ.
 
АН-тай нэгдэхгүй гэсний төлөө сонгуульд орох эрхийг хязгаарладаг боллоо




Харин тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар хэлэхдээ “АН-аас 2016 онд буюу тухайн үеийн намын дарга байсан З.Энхболд ИЗНН-ыг манай намд нэгдээч ээ гэсэн бичиг ирүүлж байсан. Манай намаас АН-тай нэгдэхгүй гэсэн хариуг өгч байлаа.

Ийм шийдвэр гаргаснаас хойш удаа дараа сонгуульд оролцох эрхийг хасах шийдвэрийг гаргаж байна. Төр барьж буй хоёр том нам бусад жижиг намуудаа ингэж шахаанд оруулан намнах үйлдэл хэрээс хэтэрлээ.

Сонгуулийн ерөнхий хороо Цэцээс гаргасан шийдвэрийг зөрчиж манай намыг сонгуулиас хасч байгаа нь 60 гаруй мянган гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэв.

Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-2016 оны сонгуулиар танай намыг тайлангаа өгөөгүй гэсэн шалтгаанаар хассан гэдэг. Энэ удаад бас ийм шалтгаан уу, эсвэл өөр шалтгаанаар юмуу?

-2016 онд тайлан гаргаж өгөөгүй юм бишээ. Тухайн үед дарга байсан С.Оюун болсон ээлжит хурлыг болоогүй гэж худлаа мэдээлэл өгсөн. Танай дарга гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр оролцуулахаас татгалзсан байсан. Энэ удаад мөн намын тайлан гаргаж өгөөгүй гэх шалтгаанаар татгалзлаа.

Тайлан өгсөн, өгөөгүйдээ гол зүйл бишээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байхад сонгуулийн тайлан өгөөгүй гээд намын сонгуульд оролцох эрхийг хязгаарлаж болохгүй юм. Энэ нь үндсэн хууль зөрчсөн шийдвэр болж байгаа юм.

-Танай намын дарга нь хэн гэж явж байгаа вэ. Нэг хэсэг гурван даргатай явсан биз дээ?

-ИЗНН 2012 оны их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулж гурван даргатай болсон. С.Оюун, С.Дэмбэрэл даргын хувьд өнгөрсөн онд албан ёсоор өргөдлөө өгсөн. Тэгээд дүрмэндээ өөрчлөлт оруулж буцаагаад нэг даргатай болохоор шийдвэрлэж Ц.Ганхуяг даргаа хэвээр нь үлдээсэн. С.Оюун дарга өргөдлөө өгч даргын суудлаасаа буусан бол С.Дэмбэрэл намаасаа бүр гарсан.

-Намынхан дотроо хоёр хуваагдчихаад нэгнийгээ хорлоод байгаа юм бишүү?

-Нам дотроо хагаралдаж хуваагдсан зүйл байхгүй.

-Хуулийн байгууллагад хандана гэсэн байгаа. Нөхөн сонгуульд оролцох боломж, хугацаа байгаа юу?

-Байгаа. Гэхдээ ямар ч бэлтгэлгүйгээр сонгуульд оролцоно. Яагаад гэвэл сонгуульдаа бэлтгэх боломж хугацааг нь бидэнд олгохгүй боогдуулаад байгаад учир бий. Хамаг ашигтай байдлаа хувиарласны дараа шүүхийн шийдвэр гарахаар бидэнд хүртээмжгүй болчих гээд байдаг юм. Хамгийн гол нь сонгуульд ялж ялагдахдаа биш, иргэн хүн сонгох, сонгогдох эрхээ эдэлмээр байна шүү дээ.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-21 12:08:11
    Ганхуяг гэж гацаа дарга болох дуртай.тайлан бичих чадваргүй.яана даа Оюун байхдаа хэл амгүй болоод л байсан
    202.126.89.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-20 15:48:00
    СЕХ ганц тойрог дээр хэл амгүй сонгууль хийчихгүй. ИЗНН тайлан өгөөгүй гээд энэ удаа сонгуульд орж болохгүй,дараагийн удаа сонгуульд орж болно гэсэн хуультай юу...
    202.21.106.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-14 17:28:30
    Танай нам оролцож чадахаа боличихоор шударга бус сонгууль болчих уу аан?
    66.181.176.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-14 15:42:04
    Сонин улсуудын цуглабар. Тайлангаа өгч мэддэггүй.
    66.181.180.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Zail 2 2018-08-14 12:14:17
    Tailangaa ugch chahgui hewtej Songuuliar yah ni wee.
    27.123.214.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Baatar 2018-08-14 11:57:19
    Нэгдсэн нь дээр шүү дээ. ИЗН -ыг ямар нам гэх вэ? Бодит байдлаа зөв үнэлээчээ
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-14 09:03:23
    гурван даргатай нам дэлхийд байхгуй жишиг ичиж ухмээр юм долир ганхуяг долийчихоод хууль биелуулээгуй бол дуугуй л бай
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Asaa 2018-08-14 08:55:02
    Иймхэн юман дээр хариуцлагатай хандаад тайлангаа өгчихөж чадаагүй бол гон гон гээд байлгүй дуугүй байж бай. Юун царцаа марцаа, битгий шаа. Хуультай шүү.
    27.123.212.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-14 08:46:52
    Тайлангаа ирүүлээгүй л бол тэгээд болоо гоншигнох хэрэггүй
    202.9.42.12
    Мэдэгдсэн Хариулах