Төрийн алба хаагч бусдын гарт амиа алдсанд төрийн тусгайгийнхан ч буруутай
Төрийн алба хаагч ажлын байран дээрээ онц хэрцгий балмадаар зодуулж амь насаа алдана гэдэг үнэхээр харамсалтай юм.

Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-нд газрын дарга нар нэгнийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг дуулиан шуугиан болоод байна. Төрийн алба тогтворгүй, мэргэшихгүй, улстөрийн “нүүдэл” хийж байгаагийн хар гай нэгнийхээ аминд хүрэв.
 
Хамгийн гол нь баар цэнгээний газар биш, гэр орондоо биш, найз нөхдийндөө биш, ажлын байран дээрээ зодуулж амиа алдана гэдэг байж боломгүй харамсалтай зүйл юм.
 
Дээр нь төрийн онцгой обьектод архидан согтуурана гэж юу гэсэн үг бэ. Амралттай байсан нэгнийгээ дуудаж, амралтаа авч байгаа нэгнийгээ шордож дуудаж өрөөндөө оруулж ирчихээд оройжин архи ууж хөлчүүрхэж байхад нь үүд манаж, албан байгууллагыг хамгаалдаг “мануухай” сэтэртэй Төрийн тусгай хамгаалалтынхан юу хийж байсан бэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.
 
Хамгийн муухай нь нэгийгээ үхтэл нь зодож байхад хажууд нь хараад зогсч байсан дарга нар хүн мөн үү, юу бодож байв. Яагаад салгасангүй вэ, яагаад “болиочээ” гэж харгис хэрцгий балмад даргаа татаж авсангүй вэ. Тасартлаа, өөрсдийгөө хянаж чадахаа больтлоо архи уусан байсан хэрэг үү.  Тэдний дунд эмэгтэй хүн байсан гэж бодохоор л гол зурж гомдох сэтгэл төрж байгаа юм. Зодож байгааг нь биш зодуулж байгааг нь харсаар юу ч хийгээгүй тэд ч хамсаатнууд болно. Бүлэглэн зодсон гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.
 
Нөгөөтэйгүүр энэ харамсалтай хэрэгт төрийн тусгайгийнхан ч буруутай. Тэдэнд мөн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, албан хаагчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байх ёстой газар нь хүн үхтлээ зодуулсан байж болзошгүй, архидан согтуурч байхад  мэдээгүй царайлсан нь ямар учиртай юм бэ.
 
Жирийн иргэдэд хяналт шалгалтаа яс тавьж хатуурхдаг тэд нар хурган дарга нартаа яагаад шаардлага тавьж чаддаггүй юм бэ.
 
Яагаад үдэш болтол тэд ажлын байран дээрээ байж, архидан согтуурч байхад нь үүд хаалгыг нь тогшоод орж болоогүй юм бэ.

Яагаад ухаанаа алдтлаа уусан тэд нэгнийгээ өрөөнөөс нь авч гарч байхад юу ч болоогүй, мэдээгүй мэт яамны хаалгаар гаргасан юм бэ. Яагаад зургаан хүн гараад явсан юм бол тав нь буцаад орж байхад нэг нь яав ийв, юу болов гэж бодож “хардаагүй” юм бэ.
 
Бүхэл бүтэн гурван цаг ажлын байрны гадаа балмадаар зодож, эцэст нь сандал дээр суулгаад орхисон байхад хараагүй, мэдээгүй байсан юм бэ, ядаж камераараа хардаггүй юмуу гэдэгт хамаг учир байгаа юм даа. Тиймээс хариуцлага алдсан тэднээс ч хариуцлага нэхмээр байна.
 
Төрийн тусгай хамгаалалтын газрын зорилго, чиг үүрэг нь юу бэ
 

“Хуулиар хүлээсэн үүргээ ханган биелүүлэхдээ иж бүрэн, хий зайгүй хамгаалалт, чанартай, соёлтой, шуурхай үйлчилгээг үзүүлдэг, үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай бие бүрэлдэхүүн бүхий дэлхийн жишигт хүрсэн байгууллага болоход оршино” гэжээ. 

Төрийн тусгай хамгаалалтын газар нь Төрийн тусгай хамгаалалтын тухай Монгол Улсын хууль бусад хууль тогтоомжийн дагуу аюулгүй байдлыг хангах зорилгоор, хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн болон бусад байгууллага, албан тушаалтны харилцан уялдаатай цогцолбор үйл ажиллагааг хангадаг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага юм.

Засгийн газрын тогтоолоор  Төрийн ордон, “Их тэнгэр” цогцолбор, Ерөнхийлөгчийн зуны болон өвлийн өргөө, Маршал харш, Засгийн газрын яамдын байрууд болон бусад объектуудын хамгаалалтыг хэрэгжүүлдэг гэж тодорхой бичжээ.

Тэгвэл тэд энэ хэрэгт үүргээ биелүүлсэн  үү, албан хаагчийг хий зайгүй хамгаалж чадсан уу.  Үндсэн чиг үүрэгт нь яамдын байрууд болон албан тушаалтан орох юм байна. Тэгвэл энэ удаад албан тушаалтныг хамгаалж чадсангүй ээ.
 
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулинд: "Хамгаалуулагч" гэж Монгол Улсын хууль, олон улсын гэрээний дагуу төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэнийг хэлнэ гэж заажээ.
 
Тиймээс үүргээ болон чиг үүргээ биелүүлээгүй үүдний “мануухай” нэртэй төрийн тусгайгийнханд ч хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг биш гэж үү.

Талийгаач Г-г хэзээ хойно нь сандал дээр суулгаад орхичихсон, амьсгал хураачихсан байхад нь гарч ирж мэдэж, цагдаа түргэн дуудсан гэж байгаа юм даа.

Хэрэв тэд цаг алдаагүй бол, хяналтыг тухай бүрт тавьж, дарга нарыг анхаарсан бол өнөөдөр талийгаач амьд гарах байсан ч юм билүү.

Дашрамд дуулгахад, талийгаач маргааш өглөө нь амралтаа авах гээд бичиг цаасаа цэгцлээд түмэн завгүй сууж байхад нь сэжигтэн Б.Махбал нь хүнээр удаа дараа дуудуулж, өрөөнд орж ирэхийг урьжээ.

Талийгаач түүнтэй хамт архи уугаагүй. Дуудаад байхаар нь өрөөгөөр нь ороод гарах гэж байж. Гар утас, ширээн дээр компюьтер нь асаалттай үзэж байсан бичиг цаас нь дэлгээтэй, пиджак нь өлгүүртээ өлгөөтэй байжээ. Махбалын өрөөгөөр орчихоод буцаж ороод юмаа цэгцлээд харих бодолтой байж. Эхнэртэйгээ 20.40 цагт утсаар яриад удахгүй харилаа гэж ярьжээ. Гэвч тэрээр харьж амжилгүй, хорвоогоос бүр хальчихна гэж эхнэр, хүүхдүүд нь яаж мэдэх билээ дээ. Дэндүү харамсалтай.


 
2006 онд төрийн алба хаагчийн амийг онц хэрцгийгээр бүрэлгэж байв

Төрийн албан хаагчийн амь насанд санаатайгаар халдаж амийг нь бүрэлгэж байсан хэрэг ганц саяных биш юм.
 
Өнгөрсөн 2006 онд “Гэр хороололын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадрааг Төрийн тусгай хамгаалалтай албан байранд нь онц хэрцгий аргаар хутгалж амийг нь хохироож байв.  Бас л албан тушаал, авлига хээл хахуултай холбоотой асуудалд шударга хандсаныхаа төлөө амиа алдаж байв.
 
Тухайлбал, Д.Бадраа нь амиа алдахаасаа өмнөх орой нь Засгийн газрын хуралдаанд хадгаламж зээлийн хоршоодын талаар мэдээлэл хийсэн, засгаас СЗХ-ны даргад хадгаламж зээлийн хоршоодод яаралтай арга хэмжээ авах сануулга өгсөн, Ц.Түмэнгэрэл мэдээлэл хийхээс өмнө Д.Бадраатай уулзахыг хэд хэдэн удаа хүсч хандсан ч талийгаач татгалзсан хариу өгсөн бөгөөд үүнд нь шаралхаж уурласан Ц.Түмэнгэрэл амь насыг нь хохироосон байдаг юм.
 
Одоогоос 12 жилийн өмнө гарч байсан уг хүн амины хэргийн талаарх мэдээллийг манай сайтын архивын линкээр орж уншина уу.

Санхүүгийн Зохицуулах Хорооны даргыг хороолоо



Ц.Түмэнгэрэл: Би яагаад хүний амь бүрэлгэснээ арван сарын турш бодож байна





 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-08-17 00:02:33
    nam damjsan novshiin zahialsan niitleg
  • njuty 2018-08-15 02:49:32
    Төрийн тусгай хамгаалалт гэж шал дэмий татвар төлөгчдийн мөнгө сорогчид,ийм албаар үхсэн элэнцгээ хийнэ,татан буулга,хариуцлагатай авгай хамаагүй дээр
  • ZOCNIN  2018-08-15 01:47:35
    hyn zoduulj bgaag haraad bj bna gedeg ted nar hamtragcnid bolj taarlaa hynii ami kinon deer oroi udshiin tsagaar hyn zoduulj bgaag harsan exner nohor hoyriig SH...
  • хуульч 2018-08-14 16:35:40
    ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТ ХЭВ ЖУРАМ САХИУЛАГЧ БАЙСАН ЮМ УУ ??? ГАЙХАЛТАЙ ??? ТЭГВЭЛ ТЭР ТУСГАЙ АЛБААР ЯАДАГ ЮМ ??? ХАРИУЦЛАГЫГ ХАМААТУУЛЖ БОЛОХГҮЙ САНАГДАНА
    • yag unen  2018-08-15 00:38:01
      end turiin tusgai hamgaalaltyn albanyg buruutgah undeslelgui haragdaad bgaa. tednii uureg uur sh dee. gemgui zaluugiin amidralaar bas toglohoo boli...
  • zocnin 2018-08-14 15:01:10
    Turiin hair arhidah gazar bisndee. Turiin alban haagcn nar neg iimerhuu l ajilaa hiij baina daa60terbumiin nuhduud baihaa. Bugdiig ni aàsolij snudraga saihan ...
  • айдаггүй байсан бол арга хэмжээ авах бай 2018-08-14 14:26:56
    ийм танхай балмад дур зоргоороо оркуудаас айдаг биз , хамгаалалтын хүмүүс нь
  • Нөхдөө 2018-08-14 10:13:09
    Энд юм бичээд байгаа улсууд нэг юм ойлгох хэрэгтэй. Та нар л сонгууль өгч сонгосон намын нөхдүүд шүү дээ. Буруу сонголтын гай л гарч бна шиг дээ.
  • шударгыг хүсэгч 2018-08-14 07:58:12
    хувийн хамгаалалтаас дор Төрийн тусгай гээд байгаа хамгаалалт шүү. гутарч байна.Бүгд хам хэргүүд , тэнд байсан үзсэн харсан хамт байсан, хамгаалалтынхан гээд л ...
  • Зочин  2018-08-14 07:48:10
    Төрийн тусгайгийхан 1ч хүн оруулдаггүй асуугаад л бичиг баримт үздэг яасан Тэр өдрийн харуулд маш том хариуцлага тооцох хэрэгтэйЭрт өрөөнүүдээ шалгах байсан юм
  • zochin 2018-08-14 05:51:40
    Ajil uurgee guitsetgej baisan alban haagchiin amiig horooson yumnuud bolon yam ny ar gert ny dor hayaj 3 jiliin tsalintai ny tentseh tetgemj egeh estoi
  • pkxny  2018-08-14 05:48:58
    бүлэглэн зодож алсан,хэргээр тэнд байсан бүх албан тушаалтнуудад, төрийн өмчийн байрыг хамгаалж чадаагүй хамгаалалтын албаныхныг хатуу шийтгэх хэрэгтэй
  • зочин  2018-08-14 05:24:19
    төрийн албаны тусгай хамгаалалтаар яахав дээ хувийн хамгаалалтын албадууд харин ч сайн ажиллдаг болсон банйа лээ хариуцлагтай
  • Gankhuyag 2018-08-14 05:23:26
    2006 onii Badraagiin asuudal bol ooriinhon buruu... hohino bolson......., harin ene Zam teevriin yaman deerh asuudal bol yostoi muukhai yum bolson doo...
  • Иргэн 2018-08-14 05:19:59
    Хамт архи уусан хүмүүсийг дахин хэзээ ч төрийн албанд ажиллах эрхгүйгээр хөөх хэрэгтэй. Мөн хүн алсан хамсаатан учраас ял эдлэх ёстой.
    • yag unen  2018-08-15 00:40:39
      hariutslaga tootsohguigeer bushuuhn urgudloo ug geed uguulj bna .. ergeed ene humuus uur turiin baiguullagad chuluutei ajillah bolomjiig ugch bgaa n mash buruu
  • зочин 2018-08-14 05:04:23
    бүрэн хэмжээний хяналт тавих боломжгүй төрийн тусгай хаигаалалт нэртэй үүдний жижүүрүүдийг татан буулгаж орон тоо бага сгаж төсөвийн мөнгийг хэмнэх хэрэгтэй
  • azaa 2018-08-14 05:00:37
    ene ulsad huuli ,dvrem juram gj bn uu...amiig amiar.
  • Зочин 2018-08-14 04:53:11
    ТТХ -ын албан хаагчид хамгаалж буй обьктодоо болж байгаа хууль бус үйлдэлийг зогсоох анхааруулга өгөх ёстой. Архичидтай эвлэрсэн гэж үзэх хэрэгтэй.
  • Худлаа бултаад байгаа хүнийг барьж хорь 2018-08-14 03:45:08
    Энэ Бат-Эрдэнэ ЗТЯ-ыг бузарласан харх даа. Би биш гэнэ. Өдрийг өнжин архидаж байхад энэ харх байж л байсан штэ. Хамгийн том ялыг энэ харх эдлэх ёстой шүү
    • гайхал 2018-08-15 01:07:33
      2 Бат-эрдэнэ байгаа? та алийг нь хэлээд байна? Сайд нь сахалтай Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийндарга нь бас Ж.Бат-Эрдэнэ нэртэй, батзандангийн ах
  • Зочин 2018-08-14 03:23:11
    Төрийн албаны дарга нарын өрөөнүүдийг бас камержуулуул таарч
  • Zuv  2018-08-14 02:41:14
    Зодож байгааг нь биш зодуулж байгааг нь харсаар юу ч хийгээгүй тэд ч хамсаатнууд болно. Бүлэглэн зодсон гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.