Худалдаа үйлчилгээний 33 объектоос 420 гаруй зөрчил илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн их наадам Хүй долоо худагт орших “Монгол Наадам цогцолбор”-т  зохион байгуулагдсан. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги, байгууллагын алба хаагчид  гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж, хамгаалалтын үүргийг гүйцэтгэн ажиллалаа.
 


Худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нийт 33 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, 420 гаруй зөрчлийг илрүүлснээс газар дээр нь 376 буюу 89.5 хувийг арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтанд Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдлийг хүргүүлжээ. Мөн наадмын өдрүүдэд галын аюулгүй байдлыг ханган ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч ажилласан бөгөөд давхардсан тоогоор нийт 30 гаруй  алба хаагч үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-14 04:11:19
    увс ховд баян елгийгеес жуух авах гэж ирсэн тэр ендер настай сайн дурын уран сайханч настангуудыг еревдмеер байлаа тер засаг нь тоохгуй хун узэхгуй арга хэмжээ ...