Азийн наадамд Монголын 269 тамирчин оролцоно

XVIII Азийн зуны спортын наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбан хотуудад болно.

Энэ удаагийн наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болох юм.

Өчигдөр/08.13/ "Жакарта–Палембан–2018" Азийн наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Спортын төв ордны "А" зааланд зохион байгуулагдлаа.

Ёслолд БСШУС Дэд сайд Г.Ганбаяр, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн наадмын Монголын багийн ахлагч Ц.Сандуй, Ж.Түмэн-Аюуш нар болон ЗГХА БТСГ-ын удирдлагууд оролцож баг тамирчдад амжилт хүсэв.

Энэ удаагийн наадамд Монгол улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тамирчдыг төлөөлж чөлөөт бөхийн тамирчин П.Орхон, дасгалжуулагчдыг төлөөлж байт харвааны дасгалжуулагч Ж.Нарантуяа, шүүгчдийг төлөөлж самбо бөхийн олон улсын шүүгч Х.Батхишиг нар тангараг өргөсөн бол "Жакарта-Палембан-2018" Азийн наадамд Монгол улсын багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Н.Золбоо томилогдов.

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123 2018-08-14 06:42:24
    сандуй чи үхвэл таарна
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-14 06:24:30
    Авилгалч, хулгайч Сандуйгаа аваачээ, МАНгаруудаа. АТГ, Цагдаа яагаад ажлаа хийхгүй байна аа...
    43.242.243.229
    Мэдэгдсэн Хариулах
  • S;,;,F 2018-08-14 03:22:47
    SAINDUI GEJ NOVSH BOLI DOO
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах