Улаанбаатарт 28-30 хэм халуун

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн баруун хагаст сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон Дорнод  Монголын тал нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав болон говийн бүс нутгаар 28-33 гадус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.