Ажлын байранд архидан согтуурвал ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион  байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө.  

“Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх,   бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах  хэрэгтэй” гэж  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо.   Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг  наймдугаар сарын  10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт  тавихыг үүрэгдэв.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто замын шинэчлэл засварын ажлыг дуусгах,  цэцэрлэг сургуулийн  урсгал засвар болон  шинээр ашиглалтад  орох  барилгуудад байнгын хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна.  Мөн үерийн  улмаас  эвдрэл үүссэн авто замуудыг засварлах ажлыг ч эрчимжүүлж,  шат шатандаа ажлыг шуурхайлах үүрэг өглөө.
 


Түүнчлэн ажлын байранд архидан согтуурах,  тамхи татсан тохиолдолд  Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ харьяа агентлаг,  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт хотын дарга хатуу санууллаа.  Нийслэлийн төр захиргааны   бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлахыг  даалгалаа.  Бүтээн байгуулалт, тохижилт, өвлийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн  бүртгэл, элсэлтийн ажлуудтай хотын даргын ахалсан ажлын хэсэг  газар дээр нь очиж танилцана гэдгээ мэдэгдсэн юм.   Нийслэлийн  4 том гүүрийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг  хяналт, шалгалт  хийсэн бол   эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил, гэр хорооллын “Дэд бүтцийн төв” байгуулах  болон “ Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцыг  мөн шалгана гэдгээ хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-14 13:11:22
    Төрийнхөн баяр цэнгэл наадмаа болиочээ.энэ их хүлээн авалт архидалт замаа алдлаа нэгнийгээ аий хоосон магтаад магтахгүй болохоор зодолдоод
  • үхэр толгойлсон ста 2018-08-14 01:38:19
    Энэ үхэр толгойт маанаг ста дарга нараа ажлынх нь байранд архи уухыг зөвшөөрдөг байсан юм байна.Энэ хулгайчийг зайлуулах шаардлагатай
  • зочин 2018-08-13 13:23:58
    емне нь ажил дээрээ архи уухыг зевшеерч байжээ хуй долоон худагт энэ амралтын едруудэд юу болов оо урлагийн тоглолт уу спортын тэмцээн уу медаль жуух бичиг ойлг...
  • Анхаар 2018-08-13 12:56:31
    Цэргийн алба хаасан хүмүүсийг төрийн албан хаагч болгож байгаа нь буруу юмдаа. Цэрэгт энд тэндэхийн хулигаанууд нийлж архи тамхи гээд болохгүй юм сурч ирдэг шүү...
    • үнэн 2018-08-13 12:58:41
      Цэрэгт бөөн залуучууд дунд архи тамхи хэрэглэхгүй томоотой байвал ад үзэгдэх учраас муу зуршилтай болж ирдэг нь үнэн шүү
  • zochin 2018-08-13 11:13:35
    ZA TER ARKHI CHI YAKH WE < KHOTYN DARGAA TA NEG UDAA OIGOOS AWCHIRCH SUULGASAN MODNUUDAA ERGEED UZCHIKHEECH , GANDANGIIN DENJI , TASG...
  • Зочин 2018-08-13 10:55:20
    Архи уусан хүмүүстэй хариуцлага тооцож чадах уу. Тэрний ч хүн,энэний ч хүн гээд халуулдаггүй юм биш үү.
  • Зочин  2018-08-13 10:49:10
    Өдөр болгон хорооны засаг Даргын өрөөнөөс архины шил гаргаад, өдөр болгон халамцуу дарга байх юм
  • зочин 2018-08-13 10:11:40
    ан ын угшилтай еренхийлегчийн гар хел болсон юмнууд улдсэн бол бугдийг ажлаас нь хал дахиад захиалгаар хун ална шуу энэ намд еедтэй амьтад байхгуй
    • zochin 2018-08-13 10:20:13
      MAN 2016 ond zasag avsnaas hoish AN ugshiltai tseverlegch, uilchlegch, asragch ch uldeegui shuu,
  • зочин 2018-08-13 10:03:58
    хуй долоон худагт болсон арга хэмжээ чинь урлагийн тоглолт уу спортын тэмцээн уу холион бантан улс хотоос тоож байгаа дарга сайд байхгуй сайн дурын уран сайхан ...