100 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
 
“Нүүдэлчин Монгол-2018” наадам энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т боллоо.

Энэхүү наадмын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас удирдлага зохион байгуулалтаар хангаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний найман байгууллагын 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм.
 
“Нүүдэлчин Монгол-2018” наадам дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй болж өнгөрсөнд наадмын оролцогчид болон зохион байгуулагчдын зүгээс цагдаагийн байгууллагад талархал илэрхийллээ.
 
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Нүүдэлчин Монгол-2018” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шилдгээр шалгарсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2500 орчим үндэсний спортын тамирчид хурд, хүч, цэц мэргэнээ сорьж, үндэсний урлагийн төрлүүдээр өрсөлдөв.
 


 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-13 10:07:26
    алс хол увс ховд баян елгийгеес яамны жуух авах гэж ендер настай буурлууд ирсэн юм уу урлаг спорт нь ялгагдахгуй холион бантан гадаадынханд байтугай ойлгомжгуй ...
  • Баагий 2018-08-13 09:44:53
    Танай оллоо. мн сайтад улс эх орон болон дэлхийд болж байгаа үйл явдлыг мэдээлэх хариуцсан хүн байна уу? Сарын өмнө бичсэн дэлхийн мэдээ хэвээрээ байх юм?? Ингэ...