Нэг сартай хүүхдээ гудамжинд хаясан эцэг эхийг хайж байна
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 2935 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашааны гаднаас нэг сар орчимтой өлгийтэй хүүхэд олджээ.
 
Дуудлагын дагуу цагдаа нарыг очиж шалгалтын ажиллагаа явуулахад нэг сар орчимтой, эрэгтэй хүүхдийг гудамжинд хаясан болох нь тогтоогджээ.

Одоогоор хүүхдийн бойжилт хэвийн байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эхийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Энэхүү хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оллоо 2018-08-13 13:51:49
    Сэтгэл зүрх гэж байдаггүй л мал юм даа.
  • Зочин 2018-08-13 12:25:49
    Нүгэлтэй хүмүүс вэ. Үйлийн үрээ яаж эдлэх гэсэн улсууд вэ.