Үндэсний номын ордон 12 тэрбум төгрөгөөр босно
Үндэсний номын сан буюу “Үндэсний номын ордны шинэ цогцолбор"-ын барилгын суурь тавих ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газарт баригдах уг цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, уншлагын танхимуудтай байх гэнэ. Барилгын зураг төслийг  “Эгэл” ХХК хийж, гүйцэтгэгчээр “АКМИ холдинг" компани ажиллахаар болжээ. Барилгын ажилд нийт  12 тэрбум төгрөг шаардагдах юм байна.

11 давхар баригдах уг барилгын Барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернет танхимууд байрлах бол таваас дээш давхарт үндсэн фондууд байрлана.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • номын сан хамгийн их өөрчлөгдөж байна 2014-08-29 02:46:53
    Мэдээллийн технологийн эрин зуунд номын сан гэдэг маань их л өөр болж байна даа. хэдхэн жилийн дотор хүн ирж суух шаардлагагүй ашиглалтгүй газар болчих вий дээ. хэрхэн яаж ажиллуулж ашиглахаа сайн бодож хийгээрэй дээ
  • Tselmeg 2014-08-28 17:14:54
    Odoo bgaagaa oligtoi bolgochihoj chadaagui yum baij bolimoor yumaa.
  • Tselmeg 2014-08-28 17:14:53
    Odoo bgaagaa oligtoi bolgochihoj chadaagui yum baij bolimoor yumaa.
  • Bayanmunh 2014-08-28 13:24:10
    Barilgiin tendert yalsan kompani ni Akimyn huuhduudyn kompani.