
Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өнөөдөр ОХУ-ын зорьжээ. Тэд Оросын Россия-1 телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт оролцох юм.
Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох ихэр охид БНХАУ-ын Шенжень хотод болсон ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, "Гиннесийн ном"-д бичигдсэн. Улмаар энэ оны зургадугаар сард "Гиннесийн ном"-д албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авсан билээ.
Б.Од